Менежер

– ЕБС

6.1. Анги бүлэг үүсгэх


6.1. Анги бүлэг үүсгэх

Энэхүү үйлдлийг сургуульд бүлэг шинээр бүртгэн үүсгэхэд ашиглана. Сургуульд  бүлэг шинээр бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

-Анги бүлэг үйл ажиллагааг сонгоно.

-Бүлэг үүсгэх үйлдлийг дарна.

-Шинээр үүсгэж буй бүлгийн мэдээллийг бүртгэж хадгална.

Шинэ бүлэг үүсгэх алхамчилсан дараалал дараах байдлаар бүртгэнэ.

Үйл ажиллагааны жагсаалтаас анги бүлэг-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

Бүлэг:

1

Бүлгийн төрөл

Бүлгийг үүсгэхдээ ямар зориулалтаар үүсгэж байгаагаас шалтгаалан тохирох хариултыг сонгоно. Хөтөлбөрт зориулсан бүлэг үүсгэж байгаа бол хөтөлбөрийн бүлэг сонголтыг, үндсэн бүлэгт хамаарах дэд бүлэг үүсгэж байвал дэд бүлэг сонголтыг, үүсгэж буй бүлэг нь холимог шинжийг агуулсан бол холимог бүлэг сонголтыг, 1 ижил хичээлээр нэгдсэн бүлгийг үүсгэж байгаа бол хичээлийн бүлэг сонголтыг сонгоно.

Хөтөлбөрийн бүлэг

2

Бүлгийн код

Бүлгийн кодыг системээс давхардахгүй байдлаар өгч байгаа ба та хүсвэл өөрчилж болно. Өөрчлөхдөө нэг ижил кодтой бүлэг үүсгэж болохгүй.

СУУРЬ001-ЕР

3

Бүлгийн нэр

Бүлгийн нэр нэг хичээлийн жилд давхцахгүй байх

8-а

4

Хөтөлбөр

Тухайн сургуулийн хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөр үйл ажиллагаанд бүртгэгдсэн хөтөлбөрийн жагсаалтаас бүлэг үүсгэж буй хөтөлбөрийг сонгоно.

Суурь-Ердийн хөтөлбөр

5

Суралцагчийн түвшин

Хөтөлбөрт хамаарах суралцагчийн суралцах түвшинг сонгоно.

8-р анги

6

Хичээллэх ээлж

Үүсгэж буй бүлгийн хичээллэх ээлжийг сонгоно.

1-р ээлж

7

Хичээлийн жил

Бүлгийн хичээллэх хичээлийн жилийг сонгоно.

2015-2016 Хичээлийн жил

8

Сургууль

Бүлэг хичээллүүлэх сургуулийг сонгоно.

2-р сургууль

9

Бүрэлдэхүүн сургууль

Бүрэлдэхүүн сургуультай бол сонгоно.

2-р сургууль

10

Төлөв

Шинэ бүлэг үүсгэнгүүт идэвхтэй төлөвтэй болж шууд ажиллах боломжтой болно.

Идэвхтэй

11

Тайлбар

Бүлэгтэй хамааралтай тайлбар бичнэ.

 

Хариуцсан багш нэмэх

12

Багш

Багш үйл ажиллагаанд багшаар нэмж оруулсан багшийн жагсаалтаас тухайн бүлгийг удирдах багшийг сонгоно.

Б. Бат

13

Хариуцсан үүрэг

Анги бүлгийг хариуцсан багшийн тохирох үүргийг сонгоно.

Анги удирдсан багш

14

Багш

Багш үйл ажиллагаанд багшаар нэмж оруулсан багшийн жагсаалтаас тухайн бүлгийн туслах  багшийг сонгоно.

Б. Гэрэл

15

Хариуцсан үүрэг

Анги бүлгийг хариуцсан багшийн тохирох үүргийг сонгоно.

Туслах багш