Менежер

– ЕБС

4.2 Шинэ ажилтан авах, баталгаажуулах зааварчилгаа


4.2 Шинэ ажилтан авах, баталгаажуулах зааварчилгаа

Энэ дэд бүлэгт байгууллагад шинээр ажилтан бүртгэх, ажлын харилцааг баталгаажуулах үйл явцын зааварчилгааг өгнө.

Шинэ ажилтан ажилд авахаас өмнө дараах зүйлс урьдчилан хийгдсэн байх шаардлагатай. Үүнд:

    1. Ажлын байр үүссэн байх
    2. Тухайн ажлын байр сул орон тоотой байх

Шинэ ажилтан ажилд авч, ажлын харилцаа үүсгэх үйл явцад дараах дарааллыг баримтална. Үүнд:

    1. Ажилтны жагсаалт үйл ажиллагааг сонгоно.
    2. Шинэ ажилтан үйлдлийг дарна.
    3. Шинэ ажилтан бүртгэх цонхонд регистрийн дугаарыг бичиж хайх товч дарна.
    4. Хүн сонгох үйлдэл дарна.
    5. Ажилтны ажил эрхлэлтийн мэдээллийг оруулна.
    6. Бүртгэсэн мэдээллийг хадгалах товч дарна.
    7. Баталгаажуулах товч дарна.

Шинэ ажилтан ажилд авах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас Ажилтны жагсаалт-г сонгоход дараах цонх нэгдэнэ.

Цонхны баруун дээд хэсэгт байрлах шинэ ажилтан үйлдлийг дарахад шинэ ажилтан бүртгэх дараах цонх нээгдэнэ.

Шинэ ажилтан ажилд авах үед ажилтан сонгох алхамд монгол хүн, гадаад хүн ажилд авах бүртгэл нь өөр өөр байна.

Хэрэв иргэншил гэсэн талбарт монгол гэснийг сонгосон бол регистрийн дугаарын талбарыг бөглөөд хайх товчийг дарахад ургийн овог, овог, нэр, хүйс, төрсөн огноо гэсэн мэдээллүүд иргэний бүртгэлийн сангаас автоматаар татагдаж дараах байдалтай харагдана.

Хэрэв гадаад хүн бол иргэншил гэсэн талбарт гадаад гэснийг сонгох бөгөөд эхний алхмын цонхны бүртгэл дараах байдалтай болж өөрчлөгдөнө.

Иргэншил талбарт гадаад гэснийг сонгосны тухайн гадаад иргэний харьяалагдах улс, хүйс, төрсөн өдрийн мэдээллийг оруулаад хайх товч дарахад санд байгаа гадаад иргэдийн тохирох илэрц дараах байдлаар гарч ирнэ.

Дээрх цонхонд илэрсэн хүснэгт хэлбэрийн мэдээллээс тохирох хүнийг ажилтан сонгох товчийг дарахад ажил эрхлэлтийн мэдээлэл бүртгэх дараах цонх нээгдэнэ.

Дээрх цонхны талбар бүрийг тайлбарлан жишээтэй оруулсан байгаа. Энэ жишээ шиг талбар бүрийг бөглөхөд шинэ ажилтны ажил эрхлэлттэй бүртгэх боломжтой байгаа.

Дээрх мэдээллийг бүрэн гүйцэд зөв оруулаад хадгалах товч дарахад шинэ хүн системд бүртгэгдэх боловч хараахан ажилтан статуст ороогүй байна. Тухайн бүртгэсэн хүний хувийн мэдээлэл рүү орж ажилт эрхлэлт алхам дээр тухайн хүний ажил эрхлэлтийг баталгаажуулах үйлдлийг хийсний дараа албан ёсны ажилтан болно.

Шинэ ажилтныг баталгаажуулах үйл явц

Ажилтан цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл дээр дарж эсвэл ажилт эрхлэлт баталгаажуулах хүний нэр дээр дарахад  ажил эрхлэлт товчийг дарахад хувийн мэдээллийн цонх нээгдэнэ.

Ажил эрхлэлт алхам дээр дарахад баруун хэсэгт ажил эрхлэлт цонх нээгдэх бөгөөд тухайн ажилтны төлөв талбар хүлээгдэж байгаа ажилтан байна. дээрх цонхы баруун дээд хэсэгт байрлах баталгаажуулах товч дарахад дараах дэд цонх нээгдэнэ.

Дэд цонхны доор байрлах тийм гэсэн товчийг дарахад тухайн ажилтны ажил эрхлэлт баталгаажиж төлөв цалинтай идэвхтэй төлөвтэй болж өөрчлөгдөнө.