Менежер

– ЕБС

4.7 Ажлын харилцаа цуцлах зааварчилгаа


4.7 Ажлын харилцаа цуцлах

Энэ үйлдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үед хэрэглэнэ. 

Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажлын харилцаа цуцлах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Үйл ажиллагаанаас ажилтны жагсаалт-г сонгоно.
  2. Ажилтны жагсаалтаас ажлын харилцаа цуцлах ажилтны нэрийн мөрийг идэвхжүүлж, үйлдэл цэсээс хувийн мэдээлэл товчийг дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
  3. Хувийн мэдээлэл цонхны Ажил эрхлэлт алхам дээр дарахад баруун хэсэгт ажил эрхлэлт цонх нээгдэнэ.
  4. Цонхны үйлдэл цэсийг дарж албан Ажлын харилцаа цуцлах товчийг дарна.
  5. Ажлын харилцаа цуцлах талбарыг бөглөж хадгална.

Ажлын харилцаа цуцлах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас ажилтны жагсаалт-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Ажилтны жагсаалтаас өөрчилсөн албан тушаал баталгаажуулах ажилтны нэр дээр дарах эсвэл ажилтны нэрийг идэвхжүүлээд үйлдэл цэсээс хувийн мэдээлэл үйлдлийг дарахад ажилтны хувийн мэдээллийн дараах цонх нээгдэнэ.

Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл дээр дарж ажлын харилцаа цуцлах товчийг дарахад ажлын харилцаа цуцлах бүртгэл хийх дараах цонх нээгдэнэ.

Ажлын харилцаа цуцлах шалтгаан хэсгээс сонголтыг хийнэ.

Хэрэглэгчийн эрхийг цуцлах эсэхийг яг одоо цуцлах, харилцаа цуцлагдсаны дараа гэсэн сонголтоос сонгоно.

Дахин ажилд авахад сануулах эсэхийг тийм, үгүй гэсэн сонголтоос сонгож хадгалах товч дарна.