Арга зүйч

– СӨБ

6.4. Багш, ЗАА ажилчдын цалин


Маягтын нэр: Багшийн цалинг хэрхэн бүртгэх зөвлөмж

Багшийн цалин, нийт нэмэгдэл цалин, хоол унааны хөнгөлөлт, НДШ зэргийг нэгтгэсэн маягт.

Цаашид ашиглагдах маягт: Багшийн цалингийн захиргааны маягт бүртгэхэд ашиглагдана.

* Тухайн бүртгэлийн маягт нь санхүүжих суралцачийн маягт бөглөгдсөнөөр автоматаар татагдан томьёогоор тооцоологдоно бөгөөд өөрчлөх боломжгүй.

* Нэг хүүхдэд ноогдох цалингийн норматив нь цэцэрлэгийн байршлаас хамаарч автоматаар гарч ирнэ

* Хоол унааны хөнгөлөлтийг тооцоолоход шаардлагатай багшийн тоог гараас оруулж өгсөнөөр автоматаар тооцогдоно.

* Хоол унааны зардлын дүн шаардлагатай багшийн тоо багана нь зөвхөн нийслэлийн цэцэрлэгийн хувьд тооцогдоно.

Багшийн цалин бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Багш, ЗАА ажилчдын цалин цэсийг сонгож Харах/ Шинэчлэх товч дарна.
  3. Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.

Маягтын нэр: ЗА Албаны цалинг хэрхэн бүртгэх зөвлөмж

ЗА албаны цалин, нийт нэмэгдэл цалин, хоол унааны хөнгөлөлт, НДШ зэргийг нэгтгэсэн маягт.

Цаашид ашиглагдах маягт: ЗА Албаны цалингийн захиргааны маягт бүртгэхэд ашиглагдана.

ЗАА цалин бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Багш, ЗАА ажилчдын цалин цэсийг сонгож Харах/ Шинэчлэх товч дарна.
  3. Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.