6.7. Ажилтны төлөв, тэтгэмж
Маягтын нэр: Ажилтны төлөв, тэтгэмж маягтыг хэрхэн бүртгэх зөвлөмж
Боловсролын салбарын мэдээллийн систем /ESIS/-ийн хүний нөөцийн удирдлага модулийн ажилтын жагсаалт цэсд бүртгэлтэй бүх албан хаагчийн мэдээллийг тус маягтад татаж харуулна.
* Жирэмсэн амаржсан, хүүхэд асрах чөлөөтэй албан хаагчдын мэдээллийг ажиллах төлөв хэсгээс сонгон бүртгэнэ.
* Тэтгэвэрт гарах ажилтны тэтгэмжийг тооцоолохдоо тэтгэвэр тооцох сар болон, дундаж цалинг гараас оруулж өгснөөр бодолт хийгдэнэ.
* Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан болон ээлжийн амралтаар нутаг явах унааны хөнгөлөлт хэмжээг ажилтнаа сонгон чеклэж бүртгэн хадгална.
Ажилтны төлөв, тэтгэмж бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
 - Ажилтны төлөв тэтгэмж цэсийг сонгож Ажилтны мэдээлэл татах товч дарна.
 - Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.
 
