Арга зүйч

– СӨБ

6.2. Суралцагчийн тоо


Маягтын нэр: Суралцагч, бүлгийн тооны төсөөлөл санхүүжих суралцагчийн тоог хэрхэн бүртгэх зөвлөмж

Суралцагч болон бүлгийн тооны төсөөлөл болон санхүүжих суралцагчийн тоог нэгтгэсэн бүртгэлийн маягт юм. Уг маягтанд дараах тооны үзүүлэлтийг бүртгэнэ.

  • Өдрийн суралцагчийн тооны төсөөлөл
    • 2021-2022 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2022-2023 хичээлийн жил
    • 2023-2024 хичээлийн жил
  • 24 цагийн хөтөлбөрийн суралцагчийн тооны төсөөлөл
    • 2021-2022 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2022-2023 хичээлийн жил
    • 2023-2024 хичээлийн жил
  • Тусгай хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчийн тооны төсөөлөл
    • 2021-2022 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2022-2023 хичээлийн жил
    • 2023-2024 хичээлийн жил
  • Бүлгийн тооны төсөөлөл
    • 2021-2022 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2022-2023 хичээлийн жил
  • Санхүүжих суралцагчийн тоо
    • 2023 оны санхүүжих суралцагчийн тоо

Цаашид ашиглагдах маягт: Суралцагчийн тоог бүртгэж хадгалсан бол “Санхүүжих суралцагчийн тоо” болон “Төсвийн зорилт” тооцоолох үед ашиглагдана.  Бүлгийн тоог бүртгэж хадгалсан бол “ЗА Албаны цалин” тооцоолоход ашиглагдана. Санхүүжих суралцагчийн тоог бүртгэж хадгалсан бол “Багшийн цалин”, “Хувилбарт сургалт”, “Бусад хувьсах зардал” болон “Хоолны зардал” тооцоолох үед ашиглагдана.

Суралцагчийн төсөөлөл бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Суралцагчийн төсөөлөл цэсийг сонгож харах/ Шинэчлэх товч дарна.
  3. Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ

Анхааруулга

  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоо нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ажиллах багшийн цалинг тооцоолох суурь болох тул тоон үзүүлэлтийг анхаарч бүртгэх
  • Цэцэрлэгийн хувьд нийт суралцагчаас 24 цагийн, хөгжлийн бэрхшээлтэй, хувилбарт суралцагчийн хувьд тусад бүртгэх
  • Суралцагч, бүлгийн тоог бүртгэсэн бол заавал хадгалж байж дараагийн маягтын тооцоолол хийгдэхийг анхаарна уу.