Мэргэжилтэн

– СӨБ

2.1. Суралцагч баталгаажуулах хүсэлтийн процесс


уралцагч баталгаажуулах хүсэлтийн процесс

Шинэ суралцагчийн бүртгэлтэй холбоотой баталгаажуулах үйлдэл нь 2 шатны хяналт шаарддаг үйл ажиллагаа юм.

1. Сургууль дээр шинэ суралцагч бүртгэх үед тухайн суралцагчийн анги, боловсролын  түвшин болон хөтөлбөр зөрүүтэй үед аймаг, нийслэлийн БСУГ -ын холбогдох мэргэжилтнээр заавал баталгаажилт хийлгэх шаардлагатай. Тухайн суралцагчтай холбоотой нэмэлт материалыг аймаг, нийслэлийн БСУГ -т илгээж, хянуулна.

2. Аймаг, нийслэлийн түвшинд хүсэлтийг хүлээн авч суралцагчийн мэдээллийг баталсан тохиолдолд БШУЯ -нд илгээнэ. Энэ түвшинд суралцагчийн мэдээлэл хангалтгүй, шалгуур хангаагүй тохиолдолд сургуулиас ирсэн хүсэлтийн шууд цуцлан буцааж болно.

3. БШУЯ -ны холбогдох мэргэжилтэн аймаг, нийслэлийн БСУГ -аас ирсэн хүсэлтийг хүлээн авч дахин хяналт хийнэ. Материалыг хянаж үзээд шаардлага хангасан бол суралцагчийн мэдээллийг баталгаажуулна. Хэрэв шаардлага хангахгүй, дутуу материал илгээсэн бол хүсэлтийг цуцална.

4. Сургууль нь илгээсэн баталгаажуулах хүсэлтийн явцыг аль түвшинд, ямар төлөвтэйгээр  шийдвэрлэгдэж байгааг харах боломжтой юм. Хүсэлтийн хариу нь Цуцлагдсан эсвэл Батлагдсан төлөвтэйгээр сургуулийн түвшинд ирнэ.