Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нэмэх үйлдэл


1. Хөтөлбөр нэмэх

Хөтөлбөр нэмэх үйлдэл нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгч олгосон тусгай зөвшөөрлийн мэргэжлийн чиглэл, индексийн хүрээнд сургалтын хөтөлбөр үүсгэж бүртгэнэ. Сургалтын хөтөлбөрийн бүртгэлд хөтөлбөрийн үндсэн мэдээлэл, хэрэгжүүлэх сургууль, сургалтын төлөвлөгөө зэрэг багтсан. Сургалтын хөтөлбөрийг шинээр үүсгэж хадгалахад хөтөлбөрийн нэр, индекс давхцахгүй байна.

Өмнөх нөхцөл

Хөтөлбөр нэмэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Тусгай зөвшөөрлийг бүртгэсэн байх
  • Тусгай зөвшөөрлийн төлөв баталгаажсан байх
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх

2. Хөтөлбөр нэмэх дараалал

Сургалтын хөтөлбөр шинээр нэмж, бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ.

Үүнд:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
  2. Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Хөтөлбөр нэмэх товчийг дарна.
  4. Хөтөлбөр нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Сургалтын хөтөлбөр нэмэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.

  1. Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

  1. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Хөтөлбөр нэмэх товчийг дарна.

  1. Хөтөлбөр нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

3. Төлөвлөгөө нэмэх

Төлөвлөгөө нэмэх үйлдэл нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгч өөрийн байгууллага дээрх үүссэн сургалтын хөтөлбөр дээр төлөвлөгөө нэмэх үйлдэл юм. Сургалтын хөтөлбөр нь дор хаяж нэг төлөвлөгөөтэй ба хэд хэдэн сургалтын төлөвлөгөөтэй байж болно.

Өмнөх нөхцөл 

Төлөвлөгөө нэмэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Хөтөлбөр бүртгэсэн байх
  • Төлөв хүсэлт илгээгдсэн, архивлагдсан төлвөөс ялгаатай байх

4. Төлөвлөгөө нэмэх дараалал

Төлөвлөгөө нэмэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ.

Үүнд:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
  2. Сургалтын хөтөлбөр дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Засах сургалтын хөтөлбөрийн мөрийн урд байрлах менью дээр дарж сургалтын хөтөлбөр засах сонголтыг сонгоно.
  4. Сургалтын хөтөлбөр засах цонхны сургалтын төлөвлөгөө хэсгийг сонгоно.
  5. Сургалтын хөтөлбөр засах цонхны сургалтын төлөвлөгөө хэсгээс Төлөвлөгөө нэмэх товч дарна.
  6. Төлөвлөгөө нэмэх дэд цонхны мэдээллийг оруулаад нэмэх