Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр устгах процесс, үйлдэл


1. Сургалтын хөтөлбөр устгах процесс

Сургалтын хөтөлбөр буруу бүртгэсэн тохиолдолд устгах үйлдэл хийнэ. Сургалтын хөтөлбөр устгах үйлдэл хийх үед шалгуур ажиллана. Хөтөлбөрийн төлөв засварын горимоос буад тохиолдолд устгах боломжгүй байна. Мөн сургалтын хөтөлбөрт суралцагч бүртгэлтэй бол устгах боломжгүй байна.

Сургалтын хөтөлбөр устгах процесс

Хөтөлбөр устгах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь сургалтын хөтөлбөр алдаатай бүртгэсэн бол устгах үйлдэл хийнэ.

ДБУМС нь устгах үйлдэл хийхэд дараах шалгуурын дагуу шалгаж устгана.

2. Сургалтын хөтөлбөр устгах шалгуур

Тайлбар:

Сургалтын хөтөлбөрийн төлвөөс хамаарч устгах боломжтой байна.

Хөтөлбөрийн төлөв хүсэлт илгээгдсэн, архивлагдсан тохиолдолд устгах боломжгүй байна.

Дараах тохиолдолд устгах боломжтой байна. Үүнд:

  • Хөтөлбөрийн төлөв засварын горим байх

Хэрэв сургалтын хөтөлбөр идэвхтэй төлөвт шилжсэн бол устгах боломжгүй бөгөөд архивлах үйлдэл хийнэ.

3.  Хөтөлбөр устгах

Хөтөлбөр устгах үйлдэл нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгч өөрийн байгууллага дээрх үүссэн сургалтын хөтөлбөрийг устгах үйлдэл юм. Устгах үйлдэл хийхэд дараах шалгуур автоматаар шалгаж шалгуур хангаж байгаа тохиолдолд устгах үйлдлийг хийж хөтөлбөрийн жагсаалтаас хасна. Үүнд:

  • Сургалтын хөтөлбөрийн төлөв засварын горимд байх
  • Сургалтын хөтөлбөрт суралцагч бүртгээгүй байх

Өмнөх нөхцөл

Хөтөлбөр устгах үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Хөтөлбөр бүртгэсэн байх
  • Хөтөлбөрийн төлөв засварын горимд байх

4. Хөтөлбөр устгах дараалал

Сургалтын хөтөлбөр устгах үйлдлийг дараах дарааллаар хийнэ.

Үүнд:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
  2. Сургалтын хөтөлбөр дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Устгах хөтөлбөрийн мөрийн урд байрлах меню дээр дарж устгах сонголтыг сонгоно.
  4. ДБУМС хөтөлбөр устгах боломжтой эсэх хариу мэдээлнэ. Дэд цонхны устгах товч дарна.

Сургалтын хөтөлбөр устгах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.

  1. Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

  1. Засах сургалтын хөтөлбөрийн мөрийн урд байрлах менью дээр дарж сургалтын хөтөлбөр засах сонголтыг сонгоно.

  1. ДБУМС хөтөлбөр устгах боломжтой эсэх хариу мэдээлнэ. Дэд цонхны устгах товч дарна.