Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлах процесс, үйлдэл


1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлах процесс

ДБСБ нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ашиглахаа болих үед архивлах үйлдэл хийнэ. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлахын тулд тухайн хөтөлбөр, төлөвлөгөөнд бүртгэлтэй суралцагчдыг хөтөлбөр хооронд шилжүүлнэ. Архивласан төлөвтэй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд суралцагч шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байна.

Сургалтын хөтөлбөр архивлах үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Сургалтын хөтөлбөр архивлах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ашиглахаа болих шийдвэр, тушаал гарсны дараа тухайн хөтөлбөр, төлөвлөгөөг архивлах үйлдэл хийнэ.

Идэвхтэй төлөвтэй ашиглаж байсан хөтөлбөрийг архивлах үйлдэл хийнэ. ДБУМС архивлах шалгуур шалгаж, архивлагдсан төлөвт шилжүүлнэ.

2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлах дараалал

3. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлах шалгуур

Тайлбар:

Сургалтын хөтөлбөрийн төлвөөс хамаарч архивлах боломжтой байна.

Хөтөлбөрийн төлөв идэвхтэй бол архивлах боломжтой байна.

4. Төлөвлөгөө архивлах

Төлөвлөгөө архивлах үйлдэл нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгч өөрийн байгууллага дээрх үүссэн сургалтын хөтөлбөр дээрх төлөвлөгөөг архивлах үйлдэл юм

Өмнөх нөхцөл

Төлөвлөгөө архивлах үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Хөтөлбөр бүртгэсэн байх
  • Төлөв хүсэлт илгээгдсэн, архивлагдсан төлвөөс ялгаатай байх

5. Төлөвлөгөө архивлах дараалал

Төлөвлөгөө архивлах үйлдлийг дараах дарааллаар хийнэ.

Үүнд:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
  2. Сургалтын хөтөлбөр дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Засах сургалтын хөтөлбөрийн мөрийн урд байрлах менью дээр дарж сургалтын хөтөлбөр засах сонголтыг сонгоно.
  4. Сургалтын хөтөлбөр засах цонхны сургалтын төлөвлөгөө хэсгийг сонгоно.
  5. Архивлах төлөвлөгөөг сонгоно.
  6. Сургалтын төлөвлөгөө хэсгийн ард байрлах төлөвлөгөө архивлах товчийг дарж төлөвлөгөөний мэдээлэл устгана.
  7. Сургалтын төлөвлөгөө архивлах боломжтой эсэхийг мэдээлнэ. Архивлах товч дарна.

Сургалтын хөтөлбөр устгах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.

  1. Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

3. Сургалтын хөтөлбөр цонхны Архивлах  хэсгийг сонгоно.