Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэх, баталгаажуулах процесс, үйлдэл


1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө бүртгэж баталгаажуулах дараалал


2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний процесс

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэхээс эхлэн баталгаажуулах, засах, баталгаажуулалт буцаах, устгах, архивлах зэрэг үйл ажиллагааг системд бүртгэх оролцогч, тэдгээрийн хийх үйлдэл, бүртгэх үеийн шалгуур зэргийг процессийн болон мэдээллийн урсгалын загвараар илэрхийлэн харуулсан болно. Энд дараах процессууд хамаарна.

Үүнд:

  • Хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэх, баталгаажуулах
  • Хөтөлбөр, төлөвлөгөө засах
  • Хөтөлбөр, төлөвлөгөөний баталгаажуулалт буцаах
  • Хөтөлбөр, төлөвлөгөө устгах
  • Хөтөлбөр, төлөвлөгөө архивлах

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний процессын ерөнхий зураглал

 

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний ерөнхий процессын зураглал

Сургалт хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэх, баталгаажуулах процесс

 

Сургалтын хөтөлбөр шинээр бүртгэж, баталгаажуулах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн харьяалагдах мэргэжлийн чиглэл, индексээр тусгай зөвшөөрөл авч, системд бүртгүүлсэн байна.

ДБСБ нь шинээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэж, баталгаажуулах үйлдэл хийнэ.

ДБУМС нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг “Баталгаажуулах шалгуур” хангаж буй эсэхийг шалгаж хангасан тохиолдолд баталгаажуулж идэвхтэй төлөвт шилжүүлнэ.

Хэрэв сургалтын хөтөлбөр баталгаажуулах шалгуур хангахгүй бол алдааны мэдээлэл өгөх ба засварын горим төлөвт шилжүүлнэ. ДБСБ дахин хянаж засварлаад баталгаажуулна.

Сургалтын хөтөлбөр бүрт заавал нэг төлөвлөгөө үүссэн байх шаардлагатай. Төлөвлөгөө үүсгэсний дараа тухайн төлөвлөгөөний бүтцийг үүсгэнэ. Хэрэв сургалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орсон бол төлөвлөгөөний хувилбар үүсгэж нэг хөтөлбөрийн дор олон төлөвлөгөө үүсгэх боломжтой юм.

3. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө баталгаажуулах шалгуур



Тайлбар:

Сургалтын төлөвлөгөө баталгаажуулах хүсэлт илгээх үед системд баталгаажуулах шалгуур шалгаж, төлөвлөгөөг идэвхтэй төлөвт оруулна. Үүнд:

  • Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Тухайн сургалтын хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Хөтөлбөрийн төлөвлөгөөний бүтцэд бүртгэсэн агуулга нь тусгай зөвшөөрөл дээрх агуулгын багтаамжаас их буюу тэнцүү байх 

4. Хөтөлбөр бүртгэж баталгаажуулах 

Хөтөлбөр бүртгэж баталгаажуулах үйлдэл нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгч өөрийн байгууллага дээр шинэ сургалтын хөтөлбөр нэмж баталгаажуулах үйлдэл юм.

Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл бүртгэж, сургалтын хөтөлбөрийн доор хамгийн багадаа нэг төлөвлөгөө үүсгэж, төлөвлөгөөний бүтэц үүсгэсний дараа баталгаажуулах үйлдэл хийнэ.

Сургалтын хөтөлбөр баталгаажуулах үед системд баталгаажуулах шалгуур автоматаар шалгаж, шалгуур хангасан нөхцөлд хөтөлбөрийг идэвхтэй төлөвт оруулна. Бусад тохиолдолд засварын горимтойгоор хадгална. Хөтөлбөр баталгаажуулахад дараах шалгуурыг автоматаар шалгаж хангаж бай