Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө засах процесс, үйлдэл


1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө засах процесс

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний мэдээлэл буруу бүртгэсэн тохиолдолд засах үйлдэл хийнэ. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний мэдээлэл засах үйлдэл хийхэд төлвөөс хамаарч мэдээлэл засах боломж ялгаатай байна. Хөтөлбөр, төлөвлөгөөний төлөв засварын горимд байх үед засах боломжтой.

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө засах тохиолдолд ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө засах процесс

Хөтөлбөр засах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний мэдээлэл буруу бүртгэсэн бол засах үйлдэл хийнэ.

ДБУМС нь засах үйлдэл хийхэд дараах засах шалгуурын дагуу шалгаж засах талбарыг идэвхжүүлнэ.

2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө засах шалгуур

Тайлбар:

Сургалтын хөтөлбөрийн төлвөөс хамаарч мэдээлэл засах талбарууд ялгаатай байна.

Хөтөлбөрийн төлөв хүсэлт илгээгдсэн, архивлагдсан тохиолдолд бүх мэдээллийг засах боломжгүй байна.

Дараах хүснэгтэд сургалтын хөтөлбөрийн мэдээлэл засах боломжийг төлөв, талбараас хамааруулж харуулав.

3. Хөтөлбөрийн мэдээлэл засах дүрэм

Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл Засварын горим Хүсэлт илгээгдсэн Идэвхтэй Цуцлагдсан Архивлагдсан
Үндсэн мэдээлэл          
Сургалтын байгууллага
Хөтөлбөрийн индекс
Хөтөлбөрийн нэр
Боловсролын түвшин
Мэргэжлийн чиглэл
Сургалтын хэлбэр
Сургалтын ачаалал
Төлөв
Элсэгчийн боловсролын түвшин
Улирлын төрөл