Сургалтын хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) процесс
Сургалтын хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) процесс
Суралцагч өөр сургалтын байгууллага руу шилжсэн, сургуулиас гарсан, сургуульд буруу бүртгэсэн, давхар өөр хөтөлбөрт андуурч бүртгэсэн тохиолдолд хөтөлбөрөөс хасах үйлдлээр суралцагчийг сургуулиас хасах болон давхар бүртгэсэн хөтөлбөрөөс хасах боломжтой байна.
Суралцагч хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.
Сургалтын хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) дараалал

Сургалтын хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) процесс

Суралцагч хөтөлбөрөөс хасах(сургуулиас хасах) тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс
Тайлбар:
Хэрэв суралцагчийн төлөв шинэ, цуцлагдсан бол хөтөлбөрөөс хасах үйлдэл хийхгүй бөгөөд сургуулиас хасах, хөтөлбөрөөс хасах бол суралцагч цуцлах үйлдэл хийнэ.
Суралцагч төгссөн, хүлээгдэж байгаа төлөвтэй үед хөтөлбөрөөс хасах боломжгүй байна. Энэ тохиолдолд системээс хасах боломжгүйг мэдээлнэ.
Суралцагч суралцаж байгаа төлөвтэй бол хөтөлбөрөөс хасах үйлдэл хийх бөгөөд хэрэв давхар хөтөлбөрт бүртгэлтэй бол тухайн хөтөлбөрөөс хассан бүртгэл үүсч, дахин нэг хөтөлбөртөө бүртгэлтэй хэвээр үлдэнэ. Нэг хөтөлбөрт бүртгэлтэй бол тухайн хөтөлбөрөөс хассан бүртгэл үүсч сургуулийн жагсаалтаас хасагдсан байна.
Хөтөлбөрөөс хасах үйлдлийн цонхны тайлбар:
| No. | Талбар | Тайлбар | Жишээ |
|---|---|---|---|
| Үйлдлийн мэдээлэл | Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрчлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээллийг дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана. | ||
| 1. | Үйлдэл | Үйлдлийн төрлийг сонгоно. | Хөтөлбөрөөс хасах |
| 2. | Шалтгаан | Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. | Суралцагчийн хүсэлтээр |
| 3. | Огноо | Энэ үйлдлийг бодит амьдрал дээр хийсэн огноог оруулна. | 2018/09/01 |
| 4. | Өөрчлөлтийн дугаар | Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. Засах боломжгүй байна. | 1 |
| 5. | Хэрэглэгч | Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн нэр харагдана. Засах боломжгүй байна. | User: МУИС-сургалтын алба |
| 6. | Өөрчлөлтийн огноо | Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна. Засах боломжгүй байна. | 2018/09/02 |
| Сургалтын хөтөлбөрөөс хасах мэдээлэл | |||
| 1. | Сургууль | Суралцагчийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургууль сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Бизнесийн сургууль |
| 2. | Сургалтын хөтөлбөр | Сургалтын хөтөлбөр сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Санхүүгийн хөтөлбөр |
| 3. | Сургалтын төлөвлөгөө | Сургалтын төлөвлөгөө сонгогдсон байна. Засах боломжгүй байна.
|