Сургалтын төлөвлөгөө хооронд шилжүүлэх процесс
Сургалтын төлөвлөгөө хооронд шилжүүлэх процесс
Сургалтын төлөвлөгөөний хувилбар үүссэн, суралцагчийг буруу төлөвлөгөөнд бүртгэсэн, сургалтын төлөвлөгөө хооронд шилжсэн тохиолдолд сургалтын төлөвлөгөө шилжүүлэх үйлдлээр зөв төлөвлөгөөнд харьяалуулж бүртгэнэ.
Суралцагч төлөвлөгөө хооронд шилжүүлэх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.
Сургалтын төлөвлөгөө хооронд шилжүүлэх дараалал

Сургалтын төлөвлөгөө хооронд шилжүүлэх процесс

Суралцагч төлөвлөгөө хооронд шилжүүлэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс
Тайлбар:
Хэрэв суралцагчийн төлөв шинэ бол төлөвлөгөө хооронд шилжүүлэх үйлдлээр хийхгүй суралцагчийн профайлын суралцагчийн хөтөлбөрийн мэдээлэл хэсгээр орж төлөвлөгөөг сольж хадгална.
Суралцагчийг буруу төлөвлөгөөнд бүртгээд баталгаажуулах хүсэлт илгээсэн бөгөөд хүлээгдэж байгаа төлөвтэй бол суралцагч цуцлах үйлдэл хийсний дараа суралцагчийн профайлын суралцагчийн хөтөлбөрийн мэдээлэл хэсгээр орж төлөвлөгөөг сольж хадгална.
Суралцагч төгссөн төлөвтэй үед төлөвлөгөө шилжүүлэх боломжгүй байна.
Суралцагч суралцаж байгаа төлөвтэй бол төлөвлөгөө шилжүүлэх үйлдэл хийж, баталгаажуулах хүсэлт илгээхэд ДБУМС шалгуур шалгаж хангасан тохиолдолд шилжүүлсэн төлөвлөгөөнд суралцаж байгаа төлөвтэй болгоно.
Төлөвлөгөө шилжүүлэх үйлдлийн цонхны тайлбар:
| No. | Талбар | Тайлбар | Жишээ |
|---|---|---|---|
| Үйлдлийн мэдээлэл | Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрчлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээллийг дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана. | ||
| 1. | Үйлдэл | Үйлдлийн төрлийг сонгоно. | Төлөвлөгөө шилжүүлэх |
| 2. | Шалтгаан | Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. | Суралцагчийн хүсэлтээр |
| 3. | Огноо | Энэ үйлдлийг бодит амьдрал дээр хийсэн огноог оруулна. | 2018/09/01 |
| 4. | Өөрчлөлтийн дугаар | Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. Засах боломжгүй байна. | 1 |
| 5. | Хэрэглэгч | Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн нэр харагдана. Засах боломжгүй байна. | User: МУИС-сургалтын алба |
| 6. | Өөрчлөлтийн огноо | Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна. Засах боломжгүй байна. | 2018/09/02 |
| Шилжих сургалтын төлөвлөгөө | |||
| 1. | Сургууль | Суралцагчийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургууль сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Бизнесийн сургууль |
| 2. | Сургалтын хөтөлбөр | Сургалтын хөтөлбөр сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Санхүүгийн хөтөлбөр |
| 3. | Сургалтын төлөвлөгөө | Шилжүүлэх сургалтын төлөвлөгөөг сонгоно. Э
|