Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Суралцагчийн төлөв өөрчлөх процесс


Суралцагчийн төлөв өөрчлөх процесс

Суралцагч урт, богино хугацааны чөлөө авах, идэвхтэй суралцахаа болих, буцаад идэвхтэй суралцаж эхлэх зэрэгт систем дээр чөлөө олгох, түр түдгэлзүүлэх, идэвхтэй болгох үйлдлийг хийж суралцагчийн төлвийг удирдана.

Суралцагчийн төлөв өөрчлөх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Суралцагчийн төлөв өөрчлөх дараалал

Суралцагчийн төлөв өөрчлөх процесс

Суралцагч идэвхтэй суралцахаа болих, идэвхтэй суралцаж эхлэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь суралцагчид чөлөө олгох, идэвхтэй болгох, түр түдгэлзүүлэх үйлдлийг хийнэ. Энэ үед ДБУМС шалгуур шалгаж төлвийг өөрчилнө.

Чөлөө олгох үйлдлийн шалгуур

  • Суралцагч суралцаж байгаа төлөвтэй байх

Түр түдгэлзүүлэх үйлдлийн шалгуур

  • Суралцагч суралцаж байгаа эсвэл чөлөөтэй төлөвтэй байх

Идэвхтэй болгох үйлдлийн шалгуур

  • Суралцагч түр түдгэлзүүлсэн, чөлөөтэй төлөвтэй байх

Чөлөө олгох

Чөлөө олгох үйлдлээр суралцагчийн урт, богино хугацааны чөлөөг бүртгэнэ. Бүртгэл хийхэд суралцагчийн төлөв чөлөөтэй болж өөрчлөгдөнө.

Өмнөх нөхцөл:

Суралцагчид чөлөө олгох үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Суралцагчийн суралцаж байгаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө идэвхтэй төлөвтэй байх
  • Суралцагчийн төлөв суралцаж байгаа, түр түдгэлзүүлсэн зэргийн аль нэг байх

Суралцагчийн чөлөө олгох үйлдлийг дараах дарааллаар хийнэ.

Үүнд:

  1. Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
  2. Цонхны зүүн хэсэгт байрлах хайлтын талбаруудыг ашиглан жагсаалтаас чөлөө олгох суралцагчийг хайж олно.
  3. Суралцагчийн мөрийн урд байрлах суман дээр дарж чөлөө олгох үйлдлийг дарна. Эсвэл суралцагчийн нэр дээр дарж суралцагчийн профайл руу орно. Суралцагчийн профайлын хөтөлбөрийн мэдээлэл таб-д байрлах үйлдэл цэснээс чөлөө олгох үйлдлийг дарна.
  4. Чөлөө олгох цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Чөлөө олгох үйлдлийн цонхны тайлбар:

No. Талбар Тайлбар Жишээ
  Үйлдлийн мэдээлэл Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрчлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээллийг дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана.  
1. Үйлдэл Үйлдлийн төрлийг сонгоно. Чөлөө олгох
2. Шалтгаан Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. Өвчний улмаас
3. Огноо Энэ үйлдлийг бодит амьдрал дээр хийсэн огноог оруулна. 2018/09/01
4. Өөрчлөлтийн дугаар Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. Засах боломжгүй байна. 1
5. Хэрэглэгч Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн нэр харагд