Түр түдгэлзүүлэх
Түр түдгэлзүүлэх
Суралцагч ямар нэг шалтгаанаар удаан хугацаанд сургалтын үйл ажиллагаанд оролцохоо больсон бөгөөд албан ёсны чөлөө аваагүй тохиолдолд энэ үйлдлээр суралцагчийн төлвийг өөрчилнө. Ингэснээр суралцагч идэвхтэй суралцахгүй байгаа боловч бүртгэлтэй гэдгийг илэрхийлнэ.
Өмнөх нөхцөл:
Суралцагчийг түр түдгэлзүүлэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:
- Суралцагчийн төлөв суралцаж байгаа, чөлөөтэй зэргийн аль нэг байх
Суралцагчийн чөлөө олгох үйлдлийг дараах дарааллаар хийнэ.
Үүнд:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Цонхны зүүн хэсэгт байрлах хайлтын талбаруудыг ашиглан жагсаалтаас түр түдгэлзүүлэх суралцагчийг хайж олно.
- Суралцагчийн мөрийн урд байрлах суман дээр дарж түр түдгэлзүүлэх үйлдлийг дарна. Эсвэл суралцагчийн нэр дээр дарж суралцагчийн профайл руу орно. Суралцагчийн профайлын хөтөлбөрийн мэдээлэл таб-д байрлах үйлдэл цэснээс түр түдгэлзүүлэх үйлдлийг дарна.
- Түр түдгэлзүүлэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
Түр түдгэлзүүлэх үйлдлийн цонхны тайлбар:
| No. | Талбар | Тайлбар | Жишээ |
|---|---|---|---|
| Үйлдлийн мэдээлэл | Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрчлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээллийг дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана. | ||
| 1. | Үйлдэл | Үйлдлийн төрлийг сонгоно. | Түр түдгэлзүүлэх |
| 2. | Шалтгаан | Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. | Ирэхээ больсон |
| 3. | Огноо | Энэ үйлдлийг бодит амьдрал дээр хийсэн огноог оруулна. | 2018/09/01 |
| 4. | Өөрчлөлтийн дугаар | Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. Засах боломжгүй байна. | 1 |
| 5. | Хэрэглэгч | Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн нэр харагдана. Засах боломжгүй байна. | User: МУИС-сургалтын алба |
| 6. | Өөрчлөлтийн огноо | Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна. Засах боломжгүй байна. | 2018/09/02 |
| Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл | |||
| 1. | Сургууль | Суралцагчийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургууль сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Бизнесийн сургууль |
| 2. | Сургалтын хөтөлбөр | Сургалцагчийн суралцаж байгаа сургалтын хөтөлбөр харагдана. Засах боломжгүй байна. | Эдийн засгийн хөтөлбөр |
| 3. | Сургалтын төлөвлөгөө | Сургалцагчийн суралцаж байгаа сургалтын төлөвлөгөө харагдана. Засах боломжгүй байна. | 2018-02 |
| 4. | Үе шат | Үе шаттай хөтөлбөрийн хувьд энэ талбар харагдана. Суралцагчийн суралцаж байгаа үе шат харагдана. Засах боломжгүй байна. 1-р дамжаа, 2-р дамжаа гэх мэт. Энд зөвхөн сургалтын хөтөлбөр үүсгэх үед бүртгэсэн үе шатны ангилал харагдана. Буруу
|