Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр хооронд шилжүүлэх процесс


 

Сургалтын хөтөлбөр хооронд шилжүүлэх процесс

Суралцагч сургалтын хөтөлбөр хооронд шилжсэн эсвэл буруу сургалтын хөтөлбөрт алдаж бүртгэсэн тохиолдолд сургалтын хөтөлбөр шилжүүлэх үйлдлээр зөв хөтөлбөрт нь оруулна.

Суралцагч хөтөлбөр хооронд шилжүүлэх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Сургалтын хөтөлбөр хооронд шилжүүлэх дараалал

Сургалтын хөтөлбөр хооронд шилжүүлэх процесс

Суралцагч хөтөлбөр хооронд шилжүүлэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

Хэрэв суралцагчийн төлөв шинэ бол хөтөлбөр хооронд шилжүүлэх үйлдлээр хийхгүй суралцагчийн профайлын суралцагчийн хөтөлбөрийн мэдээлэл хэсгээр орж хөтөлбөр сольж хадгална.

Суралцагчийг буруу хөтөлбөрт бүртгээд баталгаажуулах хүсэлт илгээсэн бөгөөд хүлээгдэж байгаа төлөвтэй бол суралцагч цуцлах үйлдэл хийсний дараа суралцагчийн профайлын суралцагчийн хөтөлбөрийн мэдээлэл хэсгээр орж хөтөлбөрийг сольж хадгална.

Суралцагч төгссөн төлөвтэй үед хөтөлбөр шилжүүлэх боломжгүй байна.

Суралцагч суралцаж байгаа төлөвтэй бол хөтөлбөр шилжүүлэх үйлдэл хийж, баталгаажуулах хүсэлт илгээхэд ДБУМС шалгуур шалгаж хангасан тохиолдолд шилжүүлсэн хөтөлбөрт суралцаж байгаа төлөвтэй болгоно.

Хөтөлбөрийн шилжүүлэх үйлдлийн цонхны тайлбар:

No. Талбар Тайлбар Жишээ
  Үйлдлийн мэдээлэл Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрчлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээллийг дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана.  
1. Үйлдэл Үйлдлийн төрлийг сонгоно. Хөтөлбөр шилжүүлэх
2. Шалтгаан Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. Суралцагчийн хүсэлтээр
3. Огноо Энэ үйлдлийг бодит амьдрал дээр хийсэн огноог оруулна. 2018/09/01
4. Өөрчлөлтийн дугаар Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. Засах боломжгүй байна. 1
5. Хэрэглэгч Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн нэр харагдана. Засах боломжгүй байна. User: МУИС-сургалтын алба
6. Өөрчлөлтийн огноо Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна. Засах боломжгүй байна. 2018/09/02
  Шилжих сургалтын хөтөлбөр    
1. Сургууль Суралцагчийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургууль сонгогдсон байна. Засах боломжгүй байна. Бизнесийн сургууль
2. Сургалтын хөтөлбөр Сургалтын хөтөлбөр талбарт шилжүүлэх хөтөлбөрийн нэрийг бичихэд ижил нэрсийг санал болгоно. Тохирохыг сонгоно. Талбарын ард байрлах хайлтын товч дээр дарж илүү дэлгэрэнгүй хайлтаар хайх боломжтой. Санхүүгийн хөтөлбөр
3.