Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Суралцагч шинээр бүртгэж баталгаажуулах процесс


Суралцагч шинээр бүртгэж баталгаажуулах процесс

Суралцагч нэмэх үйлдлээр тухайн хичээлийн жилд шинээр элссэн, системд бүртгээгүй хоцорсон, шилжиж ирсэн тохиолдлуудыг бүртгэнэ. Суралцагч бүртгэж, баталгаажуулах хүсэлт талбарыг чеклээд хадгалахад автоматаар баталгаажуулах хүсэлт илгээгдэнэ. Баталгаажуулах шалгуур хангасан бол суралцагчийг суралцаж буй төлөвт шилжүүлнэ.

Суралцагч шинээр бүртгэж, баталгаажуулах үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Суралцагч шинээр бүртгэж баталгаажуулах дараалал

Суралцагч шинээр бүртгэж баталгаажуулах процесс

Суралцагч шинээр бүртгэж, баталгаажуулах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь элсэлт, шилжилт хөдөлгөөнийг бодитоор хийсний дараа ДБУМС руу орж суралцагч шинээр бүртгэх үйлдэл хийнэ.

ДБУМС нь суралцагчийг сургалтын хөтөлбөрт элсэх шалгуур хангасан эсэхийг шалгаж, шалгуур хангасан тохиолдолд суралцаж байгаа төлөвт шилжүүлнэ.

Хэрэв гадаадад дээд боловсрол эзэмшээд ДБСБ-д элсэн орсон, гадаадаас шилжиж ирсэн, гадаад элсэгч бол системийн шалгуураар шалгаад тэнцэхгүй боловч БСШУСЯ руу илгээх үйлдэл хийж хариуцсан мэргэжилтнээр батлуулах боломжтой байна. БСШУСЯ-ны хариуцсан мэргэжилтэн баталгаажуулсан үед суралцаж байгаа төлөвт шилжинэ.

Суралцагч шинээр бүртгэж баталгаажуулах шалгуур

Суралцагч шинээр бүртгэхэд систем дараах шалгууруудыг шалгаж, хангасан тохиолдолд суралцаж байгаа төлөвт оруулна.

Үүнд:

  • Тухайн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, индексийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байна.
  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Бүрэлдэхүүн, салбар сургууль, идэвхтэй байна.
  • Сургалтын хөтөлбөр идэвхтэй төлөвтэй байна.
  • Сургалтын төлөвлөгөө идэвхтэй төлөвтэй байна.
  • Бэлтгэл, гадаад хөтөлбөрт элсэлтийн шалгуур шалгахгүй шууд системээр автоматаар баталгаажуулна.
  • Диплом, бакалаврын хөтөлбөрт элсэгчийн хувьд
    • 2018-2019 оны хичээлийн жилд 2 ЭЕШ, 2007-2017 онд 1 ЭЕШ, 2006 ба түүнээс өмнөх хичээлийн жилд бүрэн дунд боловсролтой байна.
    • ЭЕШ-ийн босго оноо
      • 2018-2019 оны хичээлийн жилд шалгалт бүрээр - Төрийн их, дээд сургууль-480; Коллеж, орон нутгийн их дээд сургууль-400; Хувийн их, дээд сургууль-410 буюу түүнээс их байх
      • Түүнээс өмнөх хичээлийн жилд шалгалт бүрээр 400 оноо буюу түүнээс их байх
    • Мэргэжлийн чиглэл бүрээр тогтоосон хичээлүүдээс хамгийн багадаа 1 хичээл өгсөн байна.(Суурь хөтөлбөр бол хичээл шалгахгүй.)
    • ЭЕШ-ийн дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна. ЭЕШ дүнгийн тухай баримт хүчинтэй байна.
    • Өмнө нь системд бүртгэлтэй бөгөөд суралцаж байгаа, түдгэлзүүлсэн, чөлөө олгосон төлөвтэй бичлэг олдсон суралцагчийн ЭЕШ-ын хугацааны шалгуурыг шалгахгүй
  • Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэх суралцагчийн дипломын боловсролын мэргэжлийн чиглэлийг элсэж буй мэргэжлийн чиглэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
  • Магистрын хөтөлбөрт элсэгчийн хувьд
    • Бакалаврын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн байна.
  • Докторын хөтөлбөрт элсэгчийн хувьд
    • Магистрын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн байна.
  • Шилжиж ирсэн суралцагчийн хувьд
    • Сургуулиас хассан байх
    • Шилжсэн сургуульд элссэн оны шилжиж ирсэн сургуулийн элсэлтийн шалгуур хангасан байх

Дараах суралцагчдыг системд бүртгэхэд батлагдаагүй төлөвт шилжиж хүсэлт илгээснээр хүлээгдэж байгаа төлөвт шилжиж БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтэн баталгаажуулна. Шаардлага хангахгүй суралцагчийг цуцлах үйлдэл хийнэ.

Үүнд:

  • Гадаад суралцагч
  • Гадаадаас шилжиж ирсэн су