Менежер

– ЕБС

13.5 Төгсөлтийн бүртгэл


ТӨГСӨЛТИЙН БҮРТГЭЛ

5-р ангийн төгсөлтийн бүртгэлийг сургалтын менежер баталгаажуулах эсвэл цуцалж болно.

Бүртгэлийн явцаас хамаарч 5-р ангийн төгсөлтийн бүртэлийн төлөв нь дараах байдлаар өөрчлөгдөнө.

  1. Төгсөлт баталгаажуулах, эсвэл цуцлах суралцагчийг сонгоно.
  2. "Баталгаажуулах хүсэлт" товч дээр дарахад "илгээгдсэн" хүсэлтийг "хянагдаж байгаа" төлөвт шилжүүлнэ.
  3. "Баталгаажуулах" товч дээр дарахад "илгээсэн" болон "хянагдаж байгаа" хүсэлтийг "Батлагдсан" төлөвт шилжүүлнэ.
  4. "Цуцлах" товч дээр дарахад хүсэлтийг "цуцлагдсан" төлөвт шилжүүлнэ.

 

9, 12-р анги төгсөгчдийн хувьд дараах дарааллын дагуу бүртгэлийг хөтөлж, баталгаажилт хийнэ.

Бүртгэлийн явцаас хамаарч төлөв нь дараах байдлаар өөрчлөгдөнө.

Сургууль дээрээс баталгаажуулах хүсэлт илгээхэд анхаарах зүйлс

  • “Бүртгэлийн маягт” хянана.
  • Суралцагч бүрээр төгсөлтийг баталгаажуулна.
  • Сургуулиас  дүүргийн БХ –т “Төгсөлт баталгаажуулах хүсэлт” илгээсэн үед дараах бүртгэлүүд засварлах боломжгүй болно.
    • Хичээлийн дүн
    • Судлагдахууны дүн
    • Төрөлжсөн эсхүл гүнзгийрүүлэн судалсан хичээлийн 7 хоногт судалсан цаг
    • Улсын шалгалтын дүн
    • Сурлагын үнэлгээний дундаж хувь
  • Төгсөлт баталгаажуулах хүсэлт илгээх үед “Бүртгэлийн маягт” дүүргийн БХ –т давхар илгээгдэнэ.
  • БСУГ/БХ -ийн дарга Суралцагч бүрээр төгсөлтийг баталгаажуулснаар Боловсролын баримт бичгийн QR код болон БҮ/БГ дугаарууд олгогдоно. Баталгаажилт хийгдсэний дараа Бүртгэлийн маягтыг татаж үзэхэд суралцагчдын нэрний харгалзах баганад Үнэмлэх, гэрчилгээний дугаар нөхөгдөж гарна.

3.Төгсөлтийн бүртгэл хүлээн авах 

Сургалтын менежер нь “Төгсөлт”-ийн модулийн тусламжтай төгсөлтийн бүртгэлийн үйл ажиллагааг удирдана.

3.1 Төгсөлтийн бүртгэл хянахдаа дараах алхамчилсан дарааллыг баримтална.

Төгсөлт модулийн төгсөлтийн бүртгэл хэсэгт дарж сургалтын хөтөлбөр болон анги, бүлгийн мэдээллийг сонгоно.

Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах төгсөлтийн бүртгэл гэсэн шар товч дээр дарж сонгогдсон ангийн дэлгэрэнгүй бүртгэлийг харна.

Төгсөлтийн бүртгэл буюу ангийн суралцагчдынхаа төгсөлтийн мэдээллийг жагсаалтаар харах боломжтой.

​​​​​3. Сургалтын менежер нь ангийн бүлгийн төгсөлтийн бүртгэлийг хянаад баталгаажуулах эсвэл цуцлах үйлдэл хийнэ.

Хэрэв ангийн багш нь төгсөлтийн бүртгэлээ хийгээд баталгаажуулах хүсэлт илгээсэн бол Илгээсэн төлөвтэй харагдана.

Баталгаажуулах болон цуцлах үйлдэл хийхдээ баталгаажилт хийх суралцагчдын урд байрлах чек идэвхижүүлэн баталгаажуулах болон цуцлах үйлдэл хийнэ.

Баталгаажуулах товчийг дарж бүлгийн бүх суралцагчийн төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулна. Зөвхөн илгээсэн төлөвтэй бүртгэлийг баталгаажуулж болно.

Баталгаажуулах үйлдэл хийсэн бол цуцлах боломжгүйг анхаарна уу.

Баталгаажуулах товч дарахад суралцагчдын төлөв нь хянагдаж байгаа төлөвт шилжинэ.

Боловсрол, соёл, урлагийн газар / Боловсролын хэлтэс баталгаажилт, цуцлах үйлдэл хийх хүртэл хянагдаж байгаа төлөвтэй харагдана.