Менежер

– ЕБС

11.1 Шалгалтын дүн системд оруулах дараалал


Улсын шалгалтын дүнгийн мэдээллийг системд дараах дарааллыг баримтлан оруулна.

1. Cургалтын менежерийн эрхээр  улсын шалгалтанд шалгуулагч бүртгэх, дүн бүртгэх болон дүн илгээх боломж бүхий шалгалт эрхийг тухайн төгсөх ангийн анги удирдсан багш нарт (es37..-той шалгалтын эрх ) хуваарилж өгнө.

2. Анги удирдсан багш нь шинээр хуваарилагдсан ES37***** -той шалгалтын эрхээр нэвтэрч  зөвхөн хариуцсан ангийн  суралцагчийг шалгалтанд бүртгэх боломжтой. Хэрэв тухайн шалгалтанд орох ёсгүй суралцагчийг бүртгэсэн бол шалгалт өгөгч хасах үйлдлээр хасна.

3. Анги удирдсан багш нь зөвхөн хариуцсан анги бүлгийн суралцагчдийн улсын шалгалтын ирц болон шалгалтын дүнг оруулж хадгална.

4. Анги удирдсан багш нь шалгалт өгсөн анги бүлгийн суралцагч нэг бүрийн шалгалтын дүнг бүрэн оруулсны дараа харъяа БСУГ -т баталгаажуулах хүсэлт илгээх үйлдлийг хийнэ.

5. Улсын шалгалттай холбоотой гарын авлагууд

Гарын авлага -  Сургалтын менежер
Гарын авлага -   Улсын шалгалтын эрх

Анхаарах зүйлс:

Улсын шалгалтын  дууссан хугацаанаас 30 минут (задгай даалгаварыг засах хугацаа)-ын дараа системд тухайн улсын шалгалтын дүнг суралцагч нэг бүрээр шивж оруулах бөгөөд системд шивж оруулсан цагаас 24 цагийн турш шалгалтын дүнг оруулах боломжтой байна.