Менежер

– ЕБС

11.2 Системийн эрхийн тухай


Системийн эрхийн тухай

Сургуулийн  захирлын эрх болон сургалтын менежерийн эрх (es33.. эсвэл es32..) нь сургуулийн хамгийн том эрх бөгөөд өөрийн эрхийн хүрээнд үйлдлүүдийг хийх, эрх хуваарилах, хуваарилагдсан эрхүүдэд хийгдсэн үйлдлийг хянах, баталгаажуулах  гэх мэт  үйлдлийг ханган ажиллана.

Улсын шалгалтад захирлын эрх (es33.. эсвэл es32..)  нь улсын шалгалтын комиссуудад улсын шалгалтын эрх (es37..)  хуваарилж өгөх үүргийг гүйцэтгэн ажиллана.

Улсын шалгалтын үед эрхүүд дараах үйлдлийг хийж ажиллана.

Системийн эрх

Хийх үйлдэл

Захирлын эрх (es33.. эсвэл es32..) 

Сургуулийн улсын шалгалт өгсөн суралцагчийн ирц, шалгалтын дүнг харах

Шалгалтын эрх (es37..)

Улсын шалгалтын комиссын гишүүдийг томилох

Улсын шалгалтын комиссын томилогдсон гишүүдээс улсын шалгалт өгсөн анги бүлгийн системд дүн оруулах, хянах болон шалгалтын материал хянаж зассан комиссын гишүүн нь хэн болохыг оноох

Улсын шалгалтад орох анги бүлгийн суралцагчийг бүртгэх

Улсын шалгалт өгсөн анги бүлгийн суралцагч бүрийн ирц бүртгэж, шалгалтын материалыг даалгавар бүрээр оруулж хадгална.

Улсын шалгалт өгсөн анги бүлгийн суралцагчийн дүнг бүрэн оруулж хадгалсны дараа шалгалтын дүнг баталгаажуулах үйлдэл хийнэ.

Хариуцсан БСГ /<