Менежер

– ЕБС

11.3 Улсын шалгалтын эрх хуваарилах зааварчилгаа


Сургуулийн  захирлын эрх (es33.. эсвэл es32..) нь улсын шалгалтын комиссуудад улсын шалгалтын эрх (es37..)-ийг хуваарилж өгнө.

Шалгалтын эрх хуваарилах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

- Хэрэглэгчийн цэс рүү орж хэрэглэгчийн эрх үйлдлийг сонгоно.

- Хэрэглэгчийн эрх цонхны шалгалтын эрх табыг сонгоно.

- Шалгалтын эрх бүрийн ард  байх нүдний зураг дээр дарж нууц үгийг ил болгон харж тэмдэглэж авна.

- Улсын шалгалтын комиссын гишүүдэд тарааж өгнө.

Хэрэглэгчийн эрх хуваарилах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Сургууль захирлын эрхээр (es33.. эсвэл es32..) системд нэвтэрнэ.

Алхам

Үйл явц

1

Боловсролын удирдлага цонхны баруун дээд хэсэгт байрлах хэрэглэгчийн нэрийн арын доош харсан сум дээр дарж (хэрэглэгчийн цэс) хэрэглэгчийн эрх үйлдлийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

 

Алхам

Үйл явц

1

Шалгалтын эрх таб руу орно. Шалгалтын эрхийн жагсаалтаас харгалзах нүдний зураг дээр дарж нууц үгийг ил болгон бичиж авна.