9.2 Хоол зүйчийн үйл ажиллагаа
Сургууль, цэцэрлэгийн хоол зүйч дараах үйл ажиллагааг хийх боломжтой.
- Хоолны цэс буюу хуваарь бүртгэх, засах
- Бэлэн бүтээгдэхүүний мэдээлэл харах, татаж авах
- Хоолны тайлан харах, татаж авах
I. Хоолны хуваарь бүртгэхдээ дараах дарааллыг баримтална.
Хоолны хуваарь цэсийг сонгох бөгөөд энэ хэсэгт 7 хоногийн олгох хоолны цэс буюу хоолны хуваарийг бүртгэнэ.
Хуваарь бүртгэхдээ гараг, өглөө, бага үд, үд, их үд, орой гэсэн ангиллаас сонголт хийнэ.
Тухайн сонголт хийсэн хуваарийн дагуу олгох хоол болон уух зүйлсийг чек хийж сонгоно.
Хоолны хуваарь бүртгэх алхамчилсан заавар
- Хоолны хуваарь цэсийг сонгоно.
2. Өдрийн хоолны хуваарь оруулах үйлдэл хийнэ.
3. Хоолны төрлийг сонгоно.
4. Олгох хоолны нэрийг сонгоно.
5. Хадгалах үйлдэл хийнэ.
I.I Хоолны цэс буюу хуваарь засахдаа дараах дарааллыг баримтална.
Хоолны хуваарь цэсийг сонгох бөгөөд энэ хэсэгт 7 хоногийн олгох хоолны цэс буюу хоолны хуваарь харагдана.
Үүсгэсэн хоолны цэс буюу хуваариас хоол хасах болон хуваарьт өөрчлөлт оруулахдаа:
Өөрчлөлт хийх 7 хоног, гараг, өглөө, бага үд, үд, их үд, орой гэсэн ангилалд сонгогдсон хоолны нэрний ард байрлах дэлгэрэнгүй мэдээлэл харах хэсгийг сонгож Хасах үйлдэл хийнэ.
Анхаарах зүйлс:
1. Хоолны хуваарийг ашиглан тогооч гүйцэтгэл болон зураг оруулсан тохиолдолд устгах болон өөрчлөлт оруулах боломжгүй.
2. Ирээдүй цагийн буюу дараа 7 хоногийн хоолны цэсийг үүсгэх боломжтой.
3. Өнгөрсөн 7 хоногийн хоолны цэс буюу хуваарьт өөрчлөлт оруулах болон бүртгэх боломжгүй.
Хоолны цэс буюу хуваарьт өөрчлөлт оруулах алхамчилсан заавар
1. Хоолны хуваарь цэсийг сонгоно.
2. Үүсгэсэн хоолны цэс буюу хуваарьт бүртгэсэн бүртгэлтэй хоолны нэрний ард байрлах сум хэсэгт дарж дэлгэрэгүй мэдээллийг харна.
3. Хасах хоолыг сонгож хасах гэсэн товч дарна.
II. Бэлэн бүтээгдэхүүний мэдээлэл харах болон татаж авахдаа дараах дарааллыг баримтална.
Бэлэн бүтээгдэхүүн цэсийг сонгох бөгөөд энэ хэсэгт цэцэрлэгийн хоолны жор технологи гарын авлагад агуулагдах хоол болон уух зүйлсийн шимт бодис, илчлэг, уураг, өөх тос, нүүрс ус, хоолны орц зэрэг мэдээллийг агуулсан бөгөөд тухайн мэдээллийг эксел файл хэлбэрээр татан авах боломжтой.
Бэлэн бүтээгдэхүүний мэдээлэл харах болон татаж авах алхамчилсан заавар
1. Бэлэн бүтээгдэхүүн цэсийг сонгоно.
2. Хоолны төрлийг сонгож хоолны жагсаалт харна.
3. Жагсаалтыг эксел файл хэлбэрээр татан авах боломжтой бөгөөд Тайлан татах товч дарж татаж авна.
татаж авсан файлын харагдах хэлбэр:
III. Хоолны тайлан харах болон татаж авахдаа дараах дарааллыг баримтална.
Энэ хэсэгт хоол олголттой холбоотой нэгж дээр гарч буй тайлан нэгтгэлийг системээс маягт болгон боловсруулсан бөгөөд хуваарь болон гүйцэтгэл бүртгэсэн тохиолдолд тайлан нэгтгэл харагдана.
Хоолны тайлан харах болон татаж авах алхамчилсан заавар
1. Хоолны тайлан цэсийг сонгоно.
2. Тайлан хэсэгт дарахад нэгж дээр 4 төрлийн тайлан харагдах бөгөөд тайлангийн нэр хэсэгт дарж сонгоно.
3. Тайлант үеийн хугацааг сонгож тайлан харах үйлдэл хийнэ.
хоолны тайлан харагдах хэлбэр:
4. Тухайн гарч ирсэн тайланг эксел хэлбэрээр татаж авахдаа тайлан татах товч дарна.
Эксел файлыг харагдах хэлбэр: