Багш

– СӨБ

9.4 Анги удирдсан багшийн үйл ажиллагаа


Анги удирдсан багш суралцагчдын өдрийн ирц, хоолны гүйцэтгэлийг өөрийн эрхээс хийж өгсөнөөр суралцагчид үдийн хоолонд хамрагдах боломжтой.  

Анги удирдсан багш хоолны бүртгэлтэй холбоотой дараах үйл ажиллагааг хийх боломжтой.

  • 5 хоногт олгох хоолны цэс буюу хуваарь харах
  • Олгож буй хоол буюу тогоочын бэлтгэсэн хоолны зураг харах
  • Хоолны шимт бодисын хэмжээ харах
  • Эцэг эхээс өгсөн үнэлгээний дундаж харах
  • Суралцагчдын хоол идсэн, идээгүй бүртгэл буюу гүйцэтгэл бүртгэх

Анхаарах зүйлс:

Суралцагчдын өдрийн ирцийг бүртгэсэн тохиолдолд тогооч олгосон хоолны тоо ширхэг буюу тогооч гүйцэтгэл бүртгэх боломжтой болно. Тийм учраас АУБ тогооч хоолны гүйцэтгэл бүртгэх боломжоор нь хангаж өгөх шаардлагатай.

I. Хоолны хуваарь харахдаа дараах дарааллыг баримтална.

Үдийн хоол цэсийг сонгоно.

Хоолны цэс харах хугацааг сонгоно.

Гараг бүрт олгох хоолны цэс буюу хуваарь харагдана.

II. Хоолны зураг харахдаа

Дээрх хуваарийн  хэсэгт тогооч зураг оруулсан тохиолдолд зураг нь харагдана.

Харин зураг харагдахгүй бол тогооч зураг оруулаагүй байна гэж ойлгоно.

III. Хоолны шимт бодисын хэмжээ харахдаа

Хоолны цэсээс шимт бодисын хэмжээ харах боломжтой.

IV. Эцэг эхийн өгсөн үнэлгээний дундаж харахдаа

Хоолны цэсээс Эцэг эхийн өгсөн үнэлгээний дундаж харах боломжтой. 

V. Суралцагчдын хоол идсэн, идээгүй бүртгэл буюу гүйцэтгэл бүртгэх

Гүйцэтгэл оруулах үйлдэл хийнэ.

Суралцагч бүрийн идсэн, идээгүй тэмдэглэгээ хийж хадгалах үйлдэл хийнэ.

Суралцагч тухайн хоолыг идсэн болон идээгүй байж болно. Энэ тохиолдолд Идээгүй бол тайлбар буюу шалтгаан заавал бүртгэнэ.