9.3 Тогоочийн үйл ажиллагаа
Тогооч зөвхөн гар утасны ESIS апликэйшн болон өөрийн нэвтрэх нэр /es6610******/ болон нууц үгээр системд нэвтэрч бүртгэл хөтлөх боломжтой.
Цэцэрлэгийн тогооч дараах үйл ажиллагааг хийх боломжтой.
- Хоолны хуваарь харах
-
Тухайн өдрийн хоолны зураг оруулах
-
Анги бүрд олгосон гүйцэтгэлийг бүртгэх
I. Хоолны хуваарь харахдаа дараах дарааллыг баримтална.
Хоолны хуваарь цэсийг сонгох бөгөөд энэ хэсэгт хоол зүйчийн үүсгэсэн 5 хоногийн олгох хоолны цэс буюу хоолны хуваарь харагдана.
Хоолны цэс буюу хуваарь харах алхамчилсан заавар
1. Системд нэвтрэхэд 5 хоногийн гараг болон хоолны цэс буюу хуваарь үүсгэсэн бол ккал хэмжээ харагдана.
2. Тухайн өдрийн хоолны цэсийг харахдаа гараг дээр дарж хоолны нэр болон дэлгэрэнгүй мэдээллийг харна.
II. Хоолны гүйцэтгэл буюу хоолны зураг оруулахдаа дараах дарааллыг баримтална.
Зураг оруулахдаа гараг сонгож хоолны нэрний дор байрлах зураг оруулах үйлдэл хийнэ.
Зураг оруулах үйлдэл нь 2 боломжтой бөгөөд шууд камераар зураг авах болон зургийн сангаас зураг оруулах гэсэн боломжтой.
Зураг оруулсан тохиолдолд үйлдэл хийх товч нь Зураг харах гэсэн төлөвтэй болсон байна.
Анхаарах зүйлс:
1. Тухайн өдрийн гүйцэтгэлийг өдөрт нь л оруулна.
2. Өдөрт олгож буй хоолны зураг болон гүйцэтгэл бүрийг бүртгэнэ.
III. Гүйцэтгэл бүртгэх буюу анги бүрд олгож буй хоолны тоо ширхэг оруулахдаа дараах дарааллыг баримтална.
Гүйцэтгэл оруулах үйлдэл хийнэ.
Ангийн мэдээллийг сонгож ангид олгосон хоолны тоо ширхэгийг бүртгэж хадгалах үйлдэл хийнэ.
Анхаарах зүйлс:
1. Анги удирдсан багш өдрийн ирц бүртгэсэн тохиолдолд тогооч гүйцэтгэл оруулах боломжтой.
2. Анги удирдсан багшийг өдрийг ирц бүртгэсэн байгаа эсэхийг хянах боломжтой бөгөөд анги бүлгийн жагсаалтын ард ирц хэсэгт тоог утга байгаа тохиолдолд л гүйцэтгэл оруулна.