6.12. Ажилтны төлөв, тэтгэмж
Тухайн байгууллагын БСМС-ийн хүний нөөцийн удирдлага модулийн ажилтны жагсаалтад бүртгэлтэй бүх ажилчид жагсаалтаар харагдах ба ирэх оны төсөв гаргахад цаашид ажиллах төлөвийг сонгож өгнө. (Ажиллана, Ажиллахгүй, Тэтгэвэрт гарах, Жирэмсэн амаржсан, Хүүхэд асрах)
*"Жирэмсэн амаржсан, Хүүхэд асрах"- төлөв сонгоход НДШ төлөх сарыг сонгож өгнө. 0-12 сар хязгаартай байна.
*Тэтгэмжийг төлөвлөхдөө "+нэмэх" - дарж бусад тэтгэмж авах бүртгэлийг хийнэ.
Ажилтны төлөв, тэтгэмж бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Ажилтны төлөв, тэтгэмж цэсийг сонгоно.
- Ажилтны мэдээлэл татах товч дарна.
- Харах/ Шинэчлэх товч дарна.