Менежер

– ЕБС

6.3. Санхүүжих суралцагчдын тоо


Маягтын нэр: Санхүүжих суралцагч маягтыг хэрхэн бүртгэх зөвлөмж

         Тус маягтад гараас оруулж бүртгэх мэдээлэл байхгүй боловч өмнөх “Суралцагчийн тооны төсөөлөл” бүртгэлийн маягтаас хамааралтайгаар гарч байгаа болно. Энэ маягтад зөвхөн 2025 оны санхүүжих суралцагчийг тооцоолно. Дараах томьёогоор тооцно: 

Санхүүжих суралцагчийн маягт нь дараах агуулгаар тоон үзүүлэлтийг тооцоолно.

  • Санхүүжих өдрийн суралцагчийн тоо 2025 он
  • Санхүүжих хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоо 2025 он
  • Санхүүжих дүйцсэн суралцагчийн тоо 2025 он
  • Санхүүжих дотуур байрын суралцагчийн тоо 2025 он
  • Санхүүжих бүлгийн тоо 2025 он
  • Тооцсон бүлэг дүүргэлт
  • Хувьсах стандартаар санхүүжих суралцагчийн тоо
  • 70%-р Санхүүжих суралцагчийн тоо 2025 он
  • Бүлэг дүүргэлтийн хязгаараас хэтэрсэн хүүхдийн тоо

Цаашид ашиглагдах маягт: Багшийн цалин болон бусад хувьсах зардлын маягтад ашиглагдана.

Санхүүжих суралцагч харах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Санхүүжих суралцагч цэсийг сонгож Харах/ Шинэчлэх товч дарна.
  3. Санхүүжих суралцагчдын тоог харна