6.2. Суралцагчдын тоо
Маягтын нэр: Суралцагчдын тооны төсөөлөл хэрхэн бүртгэх зөвлөмж
Тус маягт нь суралцагч болон бүлгийн тооны үзүүлэлтийг нэгтгэсэн бүртгэлийн маягт юм. Уг маягтад дараах тоон үзүүлэлтийг бүртгэнэ.
- Өдрийн суралцагчийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- 2025-2026 хичээлийн жил
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- 2025-2026 хичээлийн жил
- Дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- 2025-2026 хичээлийн жил
- Дотуур байранд амьдрах суралцагчийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- 2025-2026 хичээлийн жил
- Бүлгийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- 2025-2026 хичээлийн жил
Цаашид ашиглагдах маягт: Суралцагчийн тоог бүртгэж хадгалсан бол “Санхүүжих суралцагчийн тоо”-г тооцоолох үед ашиглагдана.
Суралцагчийн төсөөлөл бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
- Суралцагчийн төсөөлөл цэсийг сонгож харах/ Шинэчлэх товч дарна.
- Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.
Хэрхэн бүртгэх вэ?
- 1, 6, 10 дугаар ангийн суралцагчдын мэдээллийг гараас бүртгэнэ.
- Бусад анги бүлгүүдийн тухайд 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан суралцагчийн тоог АШ-БДБ1 тайлангаас татаж анги дэвшүүлэн системээс бодолт хийнэ.
Анхааруулга
- Суралцагч, бүлгийн тоог бүртгэсэн бол заавал хадгалж байж дараагийн маягтын тооцоолол хийгдэхийг анхаарна уу.