6.10. Дотуур байрны ЗАА цалин
Дотуур байрны суралцагчийн төсөөллийн тоонд үндэслэн стандарт нормын дагуу шаардлагатай албан тушаалтны орон тоо, цалинг тооцоолон гаргана.
* Үндсэн цалинг тооцоолоод түүнээс нэмэгдэл цалинг гараас оруулсан хувиудаар тооцоолон гаргана.
* Нийслэлийн сургуулийн хувьд хоол унааны нэмэгдлийг тооцох ба орон нутгийн сургуулиудын хувьд орон нутгийн нэмэгдлийг нэмж тооцоолно.
Дотуур байрны ЗАА албаны цалин харах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
- Дотуур байрны ЗАА албаны цалин цэсийг сонгож Харах/ Шинэчлэх товч дарна.
- Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.