Менежер

– ЕБС

20.4 Сургууль дээр элсэлт баталгаажуулах, цуцлах


Боловсролын удирдлагын “Элсэх хүсэлт” модулийг сонгоно.

Элсэх хүсэлтийн бүртгэлийн модуль нь дараах бүтэцтэй байна.

  1. Элсэлтийн хүсэлт нь “Хянагдаж байгаа”, “Батлагдсан”,  “Цуцлагдсан” гэсэн 3 төрөлтэй байна. Төлвүүдээс сонголт хийж Элсэгчдийн жагсаалтыг шүүж харах боломжтой.

  1. Элсэлтийн бүртгэлийн жагсаалт нь Элсэгч, Регистр, Хаяг, Хүсэлтийн төлөв, Огноо, Элсүүлэгч, Холбоо барих гэсэн мэдээллийг агуулна.

  1. Элсэгчдийн жагсаалтаас хайлтын талбарууд дээр утга бичиж хайх боломжтой.

  1. Жагсаалтаас суралцагчийн нэр бүхий мөрийг идэвхижүүлээд Элсэгчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

  1. Жагсаалтаас суралцагчийн нэр бүхий мөрийг идэвхижүүлээд элсэлтийн шийдвэрийг Баталгаажуулах эсвэл Цуцлах үйлдэл гүйцэтгэн баталгаажуулна. Баталгаажуулах эсвэл цуцлах үед гаргасан шийдвэрийн талаар товч мэдээлэл бичих шаардлагатай ба Эцэг эхчүүд тухайн мэдээллийг харна.

  1. Элсэлтийн бүртгэлийн жагсаалтыг Экспорт товч дээр дарж Эксел форматаар файл хэлбэрээр гарган авах боломжтой.