Мэргэжилтэн (Яам)

– Дээд боловсрол

1.5. Сургалтын байгууллага татан буулгах


          Сургалтын байгууллага хуулийн хүрээнд татан буугдах үйл явц дууссаны дараа систем дээр холбогдох үйлдлүүдийг хийж, татан буулгах үйлдлийг хийнэ. Ингэснээр тухайн сургалтын байгууллагын төлөв татан буугдсан болж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын болон бусад модулийн мэдээллээс хасагдана.

Сургалтын байгууллага татан буулгах үйлдэл хийхээс өмнө ДАРААХ НӨХЦӨЛ биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Төгссөн төлвөөс бусад төлөвтэй суралцагч байхгүй байх
  • Тусгай зөвшөөрөл хүчингүй байх
  • Магадлан итгэмжлэл хүчингүй байх

Сургалтын байгууллага татан буулгах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Байгууллага нэгтгэл ерөнхий цэсийг сонгоно.
  2. Байгууллага нэгтгэл дэд хэсгээс байгууллагыг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах татан буулгах товчийг дарна.
  4. Татан буулгах цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Сургалтын байгууллага бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Байгууллага нэгтгэл ерөнхий цэсийг сонгоно.

  1. Байгууллага нэгтгэл дэд хэсгээс байгууллагыг сонгоно.

  1. Цонхны баруун дээд хэсэгт байрлах татан буулгах товчийг дарна.

  1. Татан буулгах цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.