Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.19. Улирдлын дүн импортлох


          Улирлын дүнг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Улирлын дүн-> Загвар татах -> SemesterGradeImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

NO. БАГАНЫН НЭР ТӨРӨЛ ТАЙЛБАР ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ
1. Сургалтын байгууллагын код Текст Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! Заавал
2. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код Тоо Салбар сургуультай бол тухайн салбар сургуулийн кодыг оруулна. Заавал
3. Регистр Текст Тухайн семестр суралцсан оюутан бүрийн регистрийн дугаарыг тус тусд нь нэг бүрчлэн оруулна. Заавал
4. Оюутны нэр Текст Тухайн семестр суралцсан оюутан бүрийн нэрийг тус тусд нь нэг бүрчлэн оруулна. Заавал
5. Оюутны эцэг/эхийн нэр Текст Тухайн семестр суралцсан оюутан бүрийн овогийг тус тусд нь нэг бүрчлэн оруулна. Заавал
6. Хичээлийн жил Сонголт Тухайн хичээлийн жилийг сонгоно. Заавал
7. Хичээлийн улирал Сонголт Тухайн хичээлийн жилийн семестрийг сонгоно. Заавал
8. Сургалтын хөтөлбөрийн код Тоо Тухайн сургалтын хөтөлбөрийн кодыг оруулна. Хөтөлбөрийн кодыг харахдаа Систем>Сургалтын хөтөлбөр>Жагсаалт талбараас харна уу! Заавал
9. Голч оноо Тоо Тухайн семестр суралцсан оюутан бүрийн голч оноог тус тусд нь нэг бүрчлэн оруулна. Заавал
10. Голч дүн Тоо Тухайн семестр суралцсан оюутан бүрийн голч дүнг тус тусд нь нэг бүрчлэн оруулна. Заавал
11. Нийт цуглуулсан багц цаг Тоо Тухайн семестр суралцсан оюутан бүрийн нийт цуглуулсан багц цагийг тус тусд нь нэг бүрчлэн оруулна. Заавал