Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.14. Төсөл, хөтөлбөрийн мэдээлэл импортлох


          Төсөл, хөтөлбөрийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Төсөл, хөтөлбөр-> Загвар татах -> ProjectImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
  • Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангилалаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Төсөл, хөтөлбөрийн харъяалагдах сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Төрөл

Сонголт

Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн төрлийг сонгоно.

Заавал

Төсөл хөтөлбөрийн код

Текст

Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн кодыг давхцахгүй байдлаар үүсгэн оруулна.

Заавал

Төсөл хөтөлбөрийн нэр

Текст

Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн нэрийг давхцахгүй байдлаар үүсгэн оруулна.

Заавал

Тайлбар

Текст

Дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

Нэмэлт

Эхлэх огноо

Огноо

Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн эхэлсэн огноо бичнэ.

Заавал

Дуусах огноо

Огноо

Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн дуусах огноо бичнэ.

Заавал

Гүйцэтгэлийн хувь

Тоо

Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн нийт гүйцэтгэлийн хувь бичнэ. /Төсөл, хөтөлбөрийн ажлын төлөвлөгөөний явц, гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж нийт гүйцэтгэлийн хувь бодож гаргана./

Нэмэлт

Валют

Сонголт

Төсөл, хөтөлбөрийн төсөв, санхүүжилтийг тооцох валютын нэгжийг сонгоно.

Заавал

Нийт төсөв

Тоо

Төсөл, хөтөлбөрийн нийт төсөв, өртгийг бичнэ.

Заавал

Нийт зарцуулалт

Тоо

Төсөл, хөтөлбөрийн нийт зарцуулалтыг бичнэ.

Заавал

Хамтарсан төсөл эсэх

Сонголт

Тухайн хэрэгжүүлж буй төсөл нь өөр байгууллагатай хамтарсан эсэхийг сонгоно.

Нэмэлт