Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.1. Хичээлийн мэдээлэл импортлох


           Хичээлийн мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Хичээл импортлох -> Загвар татах -> CourseImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт онсар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Хичээлийн код

Текст

Хичээлийн кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энэ нь сургалтын байгууллагын хичээлийг хооронд нь ялгах, таних зорилгоор өгсөн давхцахгүй код эсвэл индекс байна. Хэрэв сургалтын байгууллага өөрийн системтэй бол системд хичээлийг кодолсон кодыг энд оруулна. Систем хооронд интеграц хийсэн тохиолдолд энд оруулсан кодоор мэдээллээ солилцох тул өөрийн системд хичээлийг кодолсон кодыг оруулбал илүү тохиромжтой. Бусад тохиолдолд хичээлийн хөтөлбөрийн баримт бичиг дээр байгаа хичээлийн код эсвэл индексийг оруулна.

Заавал

Хичээлийн нэр

Текст

Хичээлийн нэрийг давхцахгүй байдлаар оруулна.

Заавал

Хичээлийн тайлбар

Текст

Хичээлийн талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой.

Нэмэлт

Судлагдахуун

Ганц сонголт

Судлагдахууны төрлийг сонгоно.
Судлагдахуун гэдэг нь тухайн хичээлийн агуулгыг шинжлэх ухааны хүрээгээр ангилж байгаа нэг төрлийн ангилал зүй юм. Энэ ангилал нь хичээлийг улсын хэмжээнд ангилж анализ хийх болон агуулгын дүйцүүлэлт хийхэд ашиглагдана. Хэрэв судлагдахууны ангиллаас тохирох ангилал олдохгүй бол ойролцоо ангиллыг сонгоно.

Заавал

Хичээлийн төрөл

Ганц сонголт

Хичээлийн төрлийг сонгоно.
Ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээл зэргээр төрлийг сонгоно. Хэрэв тухайн хичээл нь олон төрлийн төлөвлөгөөнд ерөнхий суурь,  мэргэжлийн суурь, мэргэшүүлэх зэрэг өөр өөр бүлэгт харьяалагддаг бол аль илүү их жин эзэлж байгаа гол төрлийг нь энд сонгож өгнө. Дараа нь төлөвлөгөө тус бүрт хичээлийг татаж оруулсны дараа төрлийг өөр төрөл болгон тохируулан засах боломжтой.

Заавал

Дүнгийн схем

Ганц сонголт

Дүнгийн схемийг сонгоно.
Сургалтын байгууллага бүр өөр өөр дүнгийн схем (A+ (97% - 100%) - 4.0, A (93% - 96.9%)- 3.7, A- (90% - 92.9%) - 3.4, B+ (87% - 89.9%) - 3.0, B (83% - 86.9%) - 2.7,
B- (80% - 82.9%) - 2.4, C+ (77% - 79.9%) - 2.4, C (73% - 76.9%) - 2.0, C- (70% - 72.9%) - 1.7, D+ (67% - 69.9%) - 1.4,
D (63% - 66.9%) - 1.0, D- (60% - 62.9%) - 0.7, F (0% - 59.9%) - 0) ашигладаг. Дүнгийн схемийн сонголтод улсын хэмжээнд тохиолдож байгаа ерөнхий хэд хэдэн төрлийн схемийг тохируулж өгсөнөөс өөрийн сургууль болон тухайн хичээлд тохирохыг сонгоно.

Заавал

Хичээлийн улирлын төрөл

Ганц сонголт

Тухайн сургууль ямар улирлын төрлөөр хичээллэдэг түүний дагуу хичээл нь ямар улирлын төрөлд ашиглагдахыг заана. Зарим сургууль семестр төрлөөр буюу хичээлийн жилийг 2 улиралд хуваасан төрлөөр хичээллэж байхад зарим сургууль хичээлийн жилийг 3 улиралд хуваасан буюу триместер төрлөөр хичээллэж байх боломжтой юм. Иймээс энд дараах төрлүүдээс тохирохыг сонгоно.
Семестер (Semester) – Нэг хичээлийн жилийг 2 хуваасан улирлын төрөл
Тримистер (Trimester) – Нэг хичээлийн жилийг 3 хуваасан улирлын төрөл
Куадимистер (Quadimester) – Нэг хичээлийн жилийг 4 хуваасан улирлын төрөл
Жил (Year) – Нэг улирал нь нэг хичээлийн жилийн урттай улирлын төрөл

Заавал

Хичээлийн урт (Улирлаар)

Тоо

Хичээлийн үргэлжлэх нийт хугацааны уртыг улирлаар тооцож оруулна. Жишээ нь хэрэв тухайн хичээл 1 улирлын турш хичээллээд дүн нь гардаг бол энд 1, хэрэв 2 улирлын турш хичээллээд дүн нь гардаг бол 2 гэх мэт утга оруулна.

Нэмэлт

Хичээлийн багц цаг

Тоо

Хичээлийг дүүргэснээр олгох багц цагийн дээд хэмжээг оруулна. Хэрэв энд утга оруулахгүй бол систем багц цаг олгодоггүй хичээл гэж үзнэ. Хэрэв багц цагийг оруулсан бол үүнийг тухайн хичээлийг амжилттай дүүргэх үед олгох багц цагийн дээд хэмжээ гэж үзнэ.

Нэмэлт

Хичээлийн агуулга

Текст

Хичээлийн ерөнхий агуулгыг өгүүлбэрээр тодорхойлж бичнэ. Энд хичээлийн хөтөлбөрт тусгасан хичээлийн ерөнхий агуулга, тодорхойлолтыг оруулна.

Нэмэлт

Хичээлээс олж авах мэдлэг чадвар

Текст

Хичээлээр олж авах ерөнхий мэдлэг, чадварыг өгүүлбэрээр тодорхойлж бичнэ. Энд хичээлийн хөтөлбөрт тусгасан мэдлэг, чадварын тодорхойлолтыг оруулна.

Нэмэлт

Сургалтын нэгжийн код

Текст

Хичээлийн хувьд аль тэнхимд харьяалагдахыг тохируулна.
Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага > Сургалтын нэгж таб > Код талбараас харна уу!

Заавал

Лекцийн цаг

Тоо

Лекц, семинар, лаборатори, шалгалт, дадлага, бие даалт гэх мэт хичээлийн бүрэлдэхүүн тус бүрт хичээллэх цагийг оруулна. Энд оруулсан цагийн нийлбэр нь тухайн хичээлийн хичээллэх нийт цаг талбарт автоматаар бөглөгдөнө.

Нэмэлт

Семинарын цаг

Тоо

Лабораторийн цаг

Тоо

Шалгалтын цаг

Тоо

Дадлагын цаг

Тоо

Бие даалтын цаг

Тоо

Боловсролын түвшин /Ангилал зүй/

Текст

Ангилал зүй – Ангилал зүй гэсэн хэсэг нь дээд түвшинд хичээлийг төрөл бүрийн ангиллын системээр ангилж харах боломжийг бүрдүүлнэ. Ангилал зүй хэсэгт яамнаас тохируулсан ангиллын системийн төрлүүд харагдана. Ангилал зүй бүрээр тохирох ангиллыг сонгож хадгалсны дараа улсын түвшинд тухайн ангилал зүй, түүний ангиллаар хичээлийг ангилж харах боломж бүрдэнэ.

Заавал