Менежер

– ЕБС

22.2 Хичээлийн жилийн хаалт хийх


Хичээлийн жилийн хаалт хийх

Хичээлийн жилийн хаалтыг Боловсролын удирдлагын модулийн "Хичээлийн жилийн хаалт, нээлт" дэд модулийн тусламжтай удирдана.


Хичээлийн жилийн хаалт хийхээс өмнө дараах асуудлуудыг бүрэн шийдвэрлэсэн байх шаардлагатай.

  1. Суралцагчийн бүртгэл
  2. Шилжилт хөдөлгөөн
  3. Шалгалтын дүн
  4. Дэвшилтийн бүртгэл
  5. Төгсөлтийн бүртгэл
  6. Багшийн журнал хаах
  7. Багшийн журнал архивлах
  8. Анги удирдсан багшийн дэвтэр архивлах
  9. Статистик тайлан илгээж хянуулах
  10. Сургуулийн журнал хаагдсан эсэх

Шалгуур тус бүрийн "Шалгах" товч дээр дарж алдаа байгаа эсэхийг шалгана.

Хэрэв шалгах явцад алдаа гарсан бол "Алдаа" баганы харгалзах мэдээлэл дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна.

Алдаа тус бүрийг дараах байдлаар шийдвэрлэнэ.

1. Суралцагчийн бүртгэл

Хичээлийн жилийн хаалт хийхээс өмнө "Хянагдаж байгаа", "Цуцлагдсан", "Батлагдаагүй" суралцагчийн бүртгэлтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлсэн байх шаардлагатай.

  • Хянагдаж байгаа - төлөвтэй суралцагчийг Харьяалагдах аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэстээ хандаж суралцагчийн бүртгэл баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлүүлнэ үү. /Боловсролын удирдлага - Баталгаажуулах хүсэл