Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Түгээмэл асуулт хариулт


         Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд хэрэглэгч хамгийн их асуудаг асуулт болон хариултыг оруулж байна.

1. ДБУМС гэж юу?

"Дээд Боловсролын Удирдлагын Мэдээллийн Систем"-ийн товчлол. Нэр томъёотой холбоотой мэдээллийг нэр томъёоны тайлбар хэсгээс харна уу.

2. Систем хөгжүүлэх багтай хэрхэн холбогдох вэ?

Холбоо барих хэсгээс мэдээлэл авна уу.

3. Бүтцийн өөрчлөлтөнд орсон салбар болон бүрэлдэхүүн сургуулийг ДБУМС дээр хэрхэн нэмж, хасах вэ?

Бүтцийн өөрчлөлт орсон тушаалыг БЕГ, ТЗУГ-т хаяглан ирүүлэх, мөн hemis@edu.mn хаягруу явуулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийг сургуулийн өөрийн эрхээр хандан нэмэх боломжтой. Сургалтын байгууллага нь системийн эрхээр салбар, бүрэлдэхүүн сургууль нэмэх үйллийг хийж, хасах үйлдлийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн багаас хийнэ.

4. Хөтөлбөрөө яг хадгалах гэхээр сургалтын нэгжийг заавал сонго гээд сонгох гэхээр сонголт хийх боломжгүй байна яах вэ?

Сургалтын нэгж нь тухайн хөтөлбөр аль сургалтын нэгжид харъяалагдахыг зааж өгч байгаа юм. Сургалтын нэгж нь тэнхим, алба, газар, баг, зөвлөл, хороо, хүрээлэн, хэлтэс, лаборатори, салбар гэсэн төрлүүдтэй ба тохирох сургалтын нэгжийг үүсгэж өгнө. Сургалтын нэгжийг Манай байгууллага модулийн Сургалтын нэгж нэмэх гэсэн үйлдлээр нэмнэ.

5. Тусгай зөвшөөрлийн төлөв түр түтгэлзүүлсэн гэж байна. Энэ ямар учиртай вэ?

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын мэргэжлийн чиглэлийн индексийг БСШУСЯ-ны сайдын 2017 оны 06 сарын 29-ний А/52 тушаалын дагуу шинэчлээгүй, элсэгчийн боловсролын түвшин алдаатай мөн төгсөгчдөд олгох боловсролын зэрэг тодорхойгүй тохиолдолд түр түтгэлзүүлсэн төлөвт орж байгаа. Иймд нөхцөл шаардлагаа дахин шинэчлэх шаардлагатай.

6. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад сунгуулах үед яах вэ? Дараа нь яаж системд оруулах вэ?

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад сунгуулах тохиолдол эхлээд БСШУСЯ-ны ДБГ-т хандана. Сунгалт болон завсар хийгдэсний дараа ДБУМС-ийн hemis@edu.mn мэйл хаяг руу тусгай зөвшөөрлөө илгээснээр тусгай зөвшөөрлийг идэвхитэй төлөвт оруулна.

7. Төлөвлөгөө баталгаажуулах гэхээр сургалтын хэлбэр, элсэгчдийн боловсролын түвшин 2 сонголт ерөөсөө идэвхгүй хоосон байна. Яаж шийдэх ёстой вэ?

Тусгай зөвшөөрлийг түр түтгэлзүүлсэн болон хугацаа дууссан тохиолдолд сургалтын хэлбэр, элсэгчдийн боловсролын түвшний сонголт гарч ирэхгүй. Иймд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эсвэл түр түтгэлзүүлсэн үйлдлийн шалтгааныг зассаны дараа хөдөлгөөн хийх боломжтой болно.

8. Үе шатгүй хөтөлбөрөө яаж үе шаттай болгох вэ, хэлж өгч тусална уу?

Шинээр хөтөлбөр нэмэх үйлдлээр хөтөлбөр нэмээд үе шаттай гэдгийг нь сонгоно. Хөтөлбөрөө үүсгэсний дараа үе шатгүй хөтөлбөр дээр байсан оюутнуудаа үе шаттай хөтөлбөр рүүгээ шилжүүлнэ.

9. Тусгай зөвшөөрөлд заасны дагуу нийт агуулга 124 багц цагаас доошгүй байх ёстой. Ийм анхааруулга гарч ирээд зарим төлөвлөгөө батлагдахгүй байна. Багц цаг нь хэмжээндээ хүрч байгаа. Энийг яаж зохицуулах вэ?

Энэ тохиолдолд Сургалтын хөтөлбөр засах ерөнхий мэдээлэл сургалтын түвшний мэдээллийг заавал оруулах ёстой. Сургалтын түвшин нь үе шаттай буюу шаталсан бүтэцтэй байх ба тодорхой дүрмээр дамжаанд хуваагдана. Нийт агуулгын багтаамжыг сургалтын түвшиндээ хуваагаад тухайн түвшин бүрт цуглуулах багц цагийн хэмжээг оруулж өгнө.

10. Шинэ оюутан бүртгэхээр хөтөлбөрт тэнцэх ЭЕШ-ийн мэдээлэл олдсонгүй гэж гарч ирээд байна. Хэрхэн бүртгэх вэ?

Тухайн хөтөлбөрт мэргэжлийн чиглэлээр элсүүлэхэд шаардлагатай шалгалтыг тогтоож өгсөн ба эдгээр хичээлээр ЭЕШ-ыг өгөөгүй байна. Монгол хэл, бичгийн шалгалтаас гадна хамгийн багадаа 2 шалгалт өгсөн байх ёстой бөгөөд оноо нь төрийн болон төрийн өмчийн бус сургалтын байгууллагаасаа хамаараад 400, 410, 480-аас дээш байна.

11. Шинэ элсэгчээ бүртгэх гэхээр төлөвлөгөө баталгаажаагүй байна гээд байна.

Оюутан авахын тулд эхлээд хөтөлбөр, төлөвлөгөө 2-уулаа идэвхитэй байх ёстой. Идэвхитэй болгохын тулд сургалтын хөтөлбөр засах гэж ороод хөтөлбөрийн үндсэн болон ерөнхий мэдээллийг бөглөнө. Тухайн хөтөлбөрт дор хаяж 1 идэвхитэй төлөвлөгөө байна. Үүний дараа сургалтын төлөвлөгөө шинээр нэмэх эсвэл төлөвлөгөө хуулбарлах үйлдлээр төлөвлөгөө үүсгэн тухайн хөтөлбөрийн төлөвлөгөөн дээр байгаа хичээл болон шалгалт, дадлага ажлыг оруулна. Бүх хичээлийг оруулсны дараа баталгаажуулах үйлдэл хийнэ. Анхааруулга: 

  • Тусгай зөвшөөрөл болон сургалтын хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл дээрх агуулгын багтаамжыг төлөвлөгөөний бүтцэд үүсгэсэн байгаа нийт багц цагтай тулган шалгана.