Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Хэрхэн эхлэх вэ?


         Та Дээд Боловсролын удирдлагын мэдээллийн системийг ашиглахдаа өөрийн төхөөрөмжнөөс веб хөтөч ашиглан hemis.edu.mn хаягруу хандалт хийнэ.

Системд нэвтрэх

Веб хөтчийг ашиглан hemis.edu.mn хаягаар хандаж хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан системд нэвтэрнэ.

Системд нэвтрэх хэрэглэгчийн эрхийг БСШУСЯ-ны Дээд боловсролын мэдээллийн систем хариуцсан багаас авна.

Системтэй ажиллах

Системд нэвтэрсний дараа системийн нүүр хуудас дараах байдлаар харагдана.

Системтэй хэрхэн ажиллах талаар Хэрхэн ажиллах вэ? хэсгээс, системийн модулиудтай ажиллах талаар Системийн модуль хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

Системээс гарах

Системээс гарах үйлдэл нь дараах хоёр янз байна:

  • Одоо ашиглаж байгаа веб хөтчөөс гарахдаа: баруун дээд буланд байх хэрэглэгчийн нэр дээр дарж, гарч ирсэн цонхноос системээс гарах сонголтыг сонгоно.

  • Нийт нэвтэрсэн бүх веб хөтчөөс гарахдаа: системийн тохиргооны хэсгээс бүх нэвтрэлтээс гарах сонголтыг сонгоно.