Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Хэрхэн ажиллах вэ?


Дээд Боловсролын мэдээллийн системтэй ажиллахдаа дараах ойлголтуудыг мэдэх шаардлагатай. Үүнд:

  • Системтэй ажиллах дараалал
  • Системийн нүүр хуудастай ажиллах
  • Модулийн нүүр хуудастай ажиллах
  • Үйлдэл хийх цонхтой ажиллах

Системтэй ажиллах дараалал

ДБУМС-д хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрсний дараа эдгээр энгийн 3 алхмын дагуу модультай ажиллана.

  • Системийн нүүр хуудас: Нүүр хуудас нь үйл ажиллагааны чиглэлийг бүлэглэсэн системийн модуль сонгох цэсүүдээс бүрдэнэ. Жишээ нь манай байгууллага, суралцагч, сургалтын хөтөлбөр, сургалтын агуулга, багш, сургалтын орчин гэх мэт.
  • Модулийн нүүр хуудас: Ерөнхий цэс дээр дарахад тухайн үйл ажиллагааны чиглэлээр системд бүртгэсэн мэдээллийг жагсаалт хэлбэрээр харуулна. Мөн жагсаалтаас олон төрлийн нөхцлөөр хялбар, нарийвчилсан хайлт хийх боломжтой юм.
  • Үйлдэл хийх цонх: Жагсаалтын цонхноос хийх үйлдлийг сонгосноор тухайн үйлдлийн дэлгэрэнгүй цонх руу шилжинэ. Үйлдэл нь шинэ бүртгэл хийх, мэдээллийн өөрчлөлт хийх зэрэг олон төрлийнх байх ба тухайн үйлдлээс хамаарч ажиллах цонх өөр өөр гарч ирнэ.

Системийн нүүр хуудастай ажиллах

Системийн нүүр хуудас дараах бүтэцтэй байна. Тайлбар:

  1. Системийн толгойн мэдээлэл
  2. Системийн ажлын талбар

Системийн толгойн мэдээлэл нь системийн нэр, нэвтэрсэн хэрэглэгчийн байгууллагын нэр, нүүр хуудасруу үсрэх үйлдэл, нэвтэрсэн хэрэглэгчийн цэс болон онлайн тусламжийн системрүү шилжих үйлдэл зэргээс тогтоно.

Тайлбар:

  • Системийн нэр

    Дээд Боловсролын удирдлагын мэдээллийн системийн нэр байна.

  • Байгууллагын нэр

    Системд нэвтэрсэн хэрэглэгчийн байгууллагын нэр байна.

  • Нүүр хуудасруу шилжих үйлдэл

    Ямар ч үйлдэл хийх цонхруу орсон байсан ч  үйлдэл нь нүүр хуудасруу шилжүүлнэ.

  • Системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн цэс

    Системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр байх ба энэ хэсэг дээр дарахад хэрэглэгчийн цэс гарч ирнэ. Хэрэглэгчийн цэснээс системээс гарах, хэрэглэгчийн тохиргоо,... зэрэг үйлдлүүд хийж болно.

  • Системийн онлайн тусламжруу шилжих үйлдэл

    Онлайн тусламжийн систем-рүү шилжих үйлдэл хийнэ.

Системийн ажлын талбар хэсэгт тухайн сонгогдсон цэсний ажиллах талбарыг харуулах ба хэрэв нүүр хуудас сонгогдсон бол модуль сонгох цэс гарч ирнэ.

Тайлбар:

  • 1. Модуль сонгох цэс

    Манай байгууллага, Суралцагч, Багш,... зэрэг системийн модуль сонгох цэс байна.