Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Нэр томъёоны тайлбар


         Дээд Боловсролын удирдлагын мэдээллийн систем болон энэхүү онлайн гарын авлагад түгээмэл ашиглагдсан нэр томъёог тайлбарын хамт дараах хүснэгтэд харуулж байна.

Нэр томъёо (Монголоор) Нэр томъёо (Англиар) Тайлбар
ДБУМС HEMIS "Дээд Боловсролын Удирдлагын мэдээллийн систем"-ийн товчлол
Дээд Боловсролын Удирдлагын Мэдээллийн Систем Higher Education Information System Дээд боловсролын сургалтын байгууллагууд, БСШУСЯ, түүний харьяа байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны төвөгтэй хэсгийг дундын нэг удирдлагаар хангах систем юм.
Анги, танхим Facility Анги, танхим(facility) гэдэг нь дээд боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжид харьяалагдах анги, танхим, лаборатори зэрэг багш, суралцагчийн сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэхэд ашиглах өрөө юм.
Багц цаг Credit, Units Дээд боловсролын агуулгын багтаамжийг багц цагаар хэмжинэ. Багц цаг буюу кредит нь сургалтын хөтөлбөрийн явцад болон төгсгөлд дамжаа, сургалтын агуулгын амжилттай суралцсаныг баримтжуулдаг нэгж юм.
Багш Instructor Багш(instructor) гэдэг нь сургалтын агуулгыг суралцагчдад эзэмшүүлэх чиглэлээр хичээл заах, дадлага ба ажлыг удирдах, зөвлөх ажил үйлчилгээ үзүүлдэг албан тушаалтныг хэлнэ. Багш нь дадлагажигч, багш, ахлах, дэд профессор, профессор багш гэсэн төрөлтэй.
Багшийн ачаалал Instructor workload Багшийн ачаалал нь багшийн хөдөлмөрийг зохистой үнэлэх, шагнах урамшуулах зорилгоор түүний сургалт, судалгаа, олон нийтийн үйл ажиллагааны оролцоог тодорхойлсон хэмжээс юм. Багшийн ачаалал нь сургалтын ачаалал, судалгаа, эрдэм шинжилгээний ачаалал, бусад ажлын ачаалал гэсэн төрөлтэй.
Байр Building Байр(building) гэдэг нь дээд боловсролын сургалтын байгууллага сургалт, судалгаа, үйлдвэрлэл явуулахад ашиглаж буй барилга, байгууламж юм.
Боловсролын баримт бичиг Qualification Боловсролын баримт бичиг(qualification) нь боловсролын тодорхой шатны хөтөлбөрийн агуулга эзэмшсэнийг гэрчилж олгодог батламж юм.
Боловсролын зэрэг Degree Дээд боловсролын түвшинг амжилттай дүүргэснийг нотолж зэрэг олгоно. Дээд боловсролын зэрэг нь дипломын зэрэг, бакалаврын зэрэг, магистрын зэрэг, докторын зэрэг гэсэн түвшинтэй.
Боловсролын түвшин Education level Боловсролын түвшин(education level) гэдэг нь тухайн шатанд эзэмшвэл зохих агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээ юм. Дээд боловсрол нь диплом, бакалавр, магистр, докторын боловсролын түвшинтэй.
Бүлэг Group Бүлэг(group) гэдэг нь сургалтын төлөвлөгөөний сургалтын агуулга(хичээл, дадлага ба ажил, шалгалт)-ыг бүлэглэж байгаа бүтэц(хэсэг) юм.
Бүрэлдэхүүн Academic component Бүрэлдэхүүн(academic component) гэдэг нь сургалтын агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр бөгөөд тухайн сургалтын агуулгын бүрдэл хэсэг юм.
Бүрэлдэхүүн сургууль School Бүрэлдэхүүн сургууль нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, сургалтын байгууллагын үндсэн чиг үүргийг хэсэгчлэн гүйцэтгэдэг сургалтын байгууллага юм.
Дадлага ба ажил Milestone