6.4. Сургалтын хөтөлбөр устгах
Хөтөлбөр устгах үйлдэл нь системд нэвтэрсэн сургалтын байгууллагын хэрэглэгч өөрийн байгууллага дээрх үүссэн сургалтын хөтөлбөрийг устгах үйлдэл юм. Устгах үйлдэл хийхэд дараах шалгуур автоматаар шалгаж шалгуур хангаж байгаа тохиолдолд устгах үйлдлийг хийж хөтөлбөрийн жагсаалтаас хасна. Үүнд:
- Сургалтын хөтөлбөрийн төлөв засварын горимд байх
- Сургалтын хөтөлбөрт суралцагч бүртгээгүй байх
Сургалтын хөтөлбөр устгах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
- Сургалтын хөтөлбөр дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
- Устгах хөтөлбөрийн мөрийн урд байрлах меню дээр дарж устгах сонголтыг сонгоно.
- ДБУМС хөтөлбөр устгах боломжтой эсэх хариу мэдээлнэ. Дэд цонхны устгах товч дарна.
Сургалтын хөтөлбөр устгах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
- Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Засах сургалтын хөтөлбөрийн мөрийн урд байрлах меню дээр дарж сургалтын хөтөлбөр устгах сонголтыг сонгоно.
- ДБУМС хөтөлбөр устгах боломжтой эсэх хариу мэдээлнэ. Дэд цонхны устгах товч дарна.