Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

6.0. Ойлголт


          Энэхүү модулийн зорилго нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө бүртгэх, удирдах юм. ДБУМС-д сургалтын хөтөлбөр шинээр үүсгэх, засах, нэмэлт өөрчлөлт оруулах, баталгаажуулах, устгах, архивлах зэрэг үйлдлийг их, дээд сургууль, коллеж хийж гүйцэтгэх ба мэргэжлийн чиглэлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг ДБУМС-ээр автоматаар шалгаж баталгаажуулна. БШУЯ, түүний харьяа байгууллага өөрийн эрх үүргийн хүрээнд хөтөлбөрийн холбогдох мэдээллийг харах, хянах ба улсын хэмжээний их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, real, статистик, аналитик тайлан харах, татах боломжтой.

Үйл ажиллагаа

        Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэхээс эхлэн баталгаажуулах, засах, баталгаажуулалт буцаах, устгах, архивлах зэрэг үйл ажиллагааг системд бүртгэх оролцогч, тэдгээрийн хийх үйлдэл, бүртгэх үеийн шалгуур зэргийг процессийн болон мэдээллийн урсгалын загвараар илэрхийлэн харуулсан болно.  Энд дараах процессууд хамаарна. Үүнд:

  • Хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэх, баталгаажуулах
  • Хөтөлбөр, төлөвлөгөө засах
  • Хөтөлбөр, төлөвлөгөөний баталгаажуулалт буцаах
  • Хөтөлбөр, төлөвлөгөө устгах
  • Хөтөлбөр, төлөвлөгөө архивлах
Шалгуур

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө үүсгэх, баталгаажуулах шалгуур

          ДБСБ нь олгосон тусгай зөвшөөрлийн хүрээний мэргэжлийн чиглэл, индексээр сургалтын хөтөлбөр бүртгэнэ. Сургалтын хөтөлбөрийн бүртгэлд хөтөлбөрийн үндсэн мэдээлэл, хэрэгжүүлэх сургууль, сургалтын төлөвлөгөө болон төлөвлөгөөний бүтэц зэргийг бүртгэж, баталгаажуулна. Идэвхтэй төлөвтэй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд суралцагч бүртгэх боломжтой болно.

Сургалтын хөтөлбөр баталгаажуулах хүсэлт илгээх үед системд баталгаажуулах шалгуур шалгаж, шалгуур хангасан нөхцөлд хөтөлбөр, төлөвлөгөөг идэвхтэй төлөвт оруулна.

Дараах шалгуурууд байна. Үүнд:

  • Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Тухайн сургалтын хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Тусгай зөвшөөрөл дээрх мэргэжлийн чиглэлийн индекс, нэр, сургалтын хэлбэр, элсэгчдийн боловсролын түвшин, төгсөгчдөд олгох боловсролын зэрэг, агуулгын багтаамж, сургалтын хугацаа нь сургалтын хөтөлбөрийн харгалзах мэдээлэлтэй тохирч байх
  • Сургалтын хөтөлбөрийн төлөв засварын горим эсвэл цуцлагдсан байх
  • Хамгийн багадаа нэг төлөвлөгөө үүссэн байх
  • Хамгийн багадаа нэг төлөвлөгөө идэвхтэй төлөвт байх эсвэл төлөвлөгөө баталгаажуулах шалгуур хангасан засварын горимд байх
  • Хөтөлбөрийн төлөвлөгөөний бүтцэд бүртгэсэн агуулга нь тусгай зөвшөөрөл дээрх агуулгын багтаамжаас их буюу тэнцүү байх
  • Түвшин тогтоох дүрэм нь “Цуглуулсан багц цаг” сонгосон тохиолдолд сургалтын түвшин тодорхойлох дүрэмд заасан багц цагийн нийлбэр тусгай зөвшөөрлийн харгалзах агуулгын багтаамжаас их буюу тэнцүү байх.

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө засах шалгуур

         Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний мэдээлэл буруу бүртгэсэн тохиолдолд засах үйлдэл хийнэ. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний мэдээлэл засах үйлдэл хийхэд төлвөөс хамаарч мэдээлэл засах боломж ялгаатай байна. Хөтөлбөр, төлөвлөгөөний төлөв засварын горимд байх үед засах боломжтой.

Сургалтын хөтөлбөр устгах шалгуур

         Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө буруу бүртгэсэн тохиолдолд устгах үйлдэл хийнэ. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө устгах үйлдэл хийх үед шалгуур ажиллана. Хөтөлбөр, төлөвлөгөөнд суралцагч бүртгэгдсэн тохиолдолд устгах боломжгүй байна.

Дараах тохиолдолд устгах боломжтой байна. Үүнд:

  • Хөтөлбөрийн төлөв засварын горим, идэвхтэй байх
  • Суралцагч бүртгэлгүй байх

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлах шалгуур

          ДБСБ нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ашиглахаа болих үед архивлах үйлдэл хийнэ. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө архивлахын тулд тухайн хөтөлбөр, төлөвлөгөөнд бүртгэлтэй суралцагчдыг хөтөлбөр хооронд шилжүүлнэ. Архивласан төлөвтэй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд суралцагч шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байна.