Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

6.2. Сургалтын хөтөлбөр баталгаажуулах


            Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл бүртгэж, сургалтын хөтөлбөрийн доор хамгийн багадаа нэг төлөвлөгөө үүсгэж, төлөвлөгөөний бүтэц үүсгэсний дараа баталгаажуулах үйлдэл хийнэ.

           Сургалтын хөтөлбөр баталгаажуулах үед системд баталгаажуулах шалгуур автоматаар шалгаж, шалгуур хангасан нөхцөлд хөтөлбөрийг идэвхтэй төлөвт оруулна. Бусад тохиолдолд засварын горимтойгоор хадгална. Хөтөлбөр баталгаажуулахад дараах шалгуурыг автоматаар шалгаж хангаж байгаа тохиолдолд хөтөлбөрийг баталгаажуулна. Үүнд:

  • Тухайн сургалтын хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Тусгай зөвшөөрөл дээрх мэргэжлийн чиглэлийн индекс, нэр, сургалтын хэлбэр, элсэгчдийн боловсролын түвшин, төгсөгчдөд олгох боловсролын зэрэг, агуулгын багтаамж, сургалтын хугацаа нь сургалтын хөтөлбөрийн харгалзах мэдээлэлтэй тохирч байх
  • Сургалтын хөтөлбөрийн төлөв засварын горимд байх
  • Хамгийн багадаа нэг төлөвлөгөө батлагдсан буюу идэвхтэй төлөвт байх
  • Хөтөлбөрийн төлөвлөгөөний бүтцэд бүртгэсэн агуулга нь тусгай зөвшөөрөл дээрх агуулгын багтаамжаас их буюу тэнцүү байх
  • Түвшин тогтоох дүрэм нь “Цуглуулсан багц цаг” сонгосон тохиолдолд сургалтын түвшин тодорхойлох дүрэмд заасан багц цагийн нийлбэр тусгай зөвшөөрлийн харгалзах агуулгын багтаамжаас их буюу тэнцүү байх.

Сургалтын хөтөлбөр баталгаажуулах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд: 

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
  2. Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
  3. Баталгаажуулах хөтөлбөрийн мөрний урд байрлах сум дээр дарж засах товчийг дарна.
  4. Мэдээллийг шалгаад сургалтын хөтөлбөр нэмэх/засах цонхны баруун дээд хэсэгт байрлах баталгаажуулах товчийг дарна.
  5. Баталгаажуулах шалгуур хангасан эсэхийг ДБУМС мэдэгдэнэ. Шалгуур хангасан бол сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө идэвхтэй төлөвт шилжинэ.

Сургалтын хөтөлбөр баталгаажуулах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Сургалтын хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.

  1. Сургалтын хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

  1. Баталгаажуулах хөтөлбөрийн мөрний урд байрлах сум дээр дарж засах товчийг дарна.

  1. Мэдээллийг шалгаад сургалтын хөтөлбөр нэмэх/засах цонхны баруун дээд хэсэгт байрлах баталгаажуулах товчийг дарна.

  1. Баталгаажуулах шалгуур хангасан эсэхийг ДБУМС мэдэгдэнэ. Шалгуур хангасан бол хөтөлбөр, төлөвлөгөө идэвхтэй төлөвт шилжих ба шалгуур хангаагүй бол засварын горимтой хадгална.