Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

9.0. Ойлголт


           Дүн, үнэлгээ нь модуль нь суралцагчийн судалсан агуулгын эцсийн дүнг бүртгэх, дүнгийн олон жилийн датаг бий болгох ингэснээр улсын хэмжээний дүнгийн анализ хийх, цаашид татан буугдсан сургууль төгсөгчдын дүнгийн хуулгын тодорхойлолт гаргах, боловсролын баримт бичгийн хавсралтын мэдээлэл бүртгэх зэрэг олон зорилготой юм. Мөн уг сан бий болсноор улирал бүрийн голч дүнг зээл олгох шийдвэрт ашиглах, улирлын болон суралцсан хугацааны голч дүнгийн анализ хийх боломж бүрдэнэ.

Шалгуур

Хичээлийн дүн

  • Суралцагчийн нэг хичээлийн жилийн нэг улирлын нэг хичээлийн дүнг давхцаж бүртгэхгүй байх
  • Хичээлийн дүнд цуглуулсан кредит цаг нь хичээлийн кредит цагаас хэтрэхгүй байх

Дадлага ба ажлын дүн

  • Суралцагчийн нэг хичээлийн жилийн нэг улирлын нэг дадлага ба ажлын дүнг давхцаж бүртгэхгүй байх
  • Дадлага ба ажлын дүнд цуглуулсан кредит цаг нь дадлага ба ажлын кредит цагаас хэтрэхгүй байх

Шалгалтын дүн

  • Суралцагчийн нэг хичээлийн жилийн нэг улирлын нэг шалгалтын дүнг давхцаж бүртгэхгүй байх
  • Шалгалтын дүнд цуглуулсан кредит цаг нь шалгалтын кредит цагаас хэтрэхгүй байх

Улирлын дүн бодох

Голч дүнг гаргахдаа суралцагчийн тухайн хугацаанд судалсан хичээл бүрийн багц цагийг уг хичээлд авсан тоон дүнгээр харгалзуулан тус тусад нь үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана;

Дараах тусгай дүрмийг нэмж бодно. Үүнд:

  • Зөвхөн тухайн улиралд судалсан агуулга байх
  • Голч дүнд бодох эсэх талбарыг чеклэсэн байх
  • Суралцагчийн харьяалагдах хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд багтсан хичээл байх

Хөтөлбөрийн дүн бодох

Голч дүнг гаргахдаа суралцагчийн тухайн хугацаанд судалсан хичээл бүрийн багц цагийг уг хичээлд авсан тоон дүнгээр харгалзуулан тус тусад нь үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана;

Дараах тусгай дүрмийг нэмж бодно. Үүнд:

  • Зөвхөн тухайн сонгосон хичээлийн жил хүртэл судалсан агуулга байх
  • Голч дүнд бодох эсэх талбарыг чеклэсэн байх
  • Суралцагчийн харьяалагдах хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд багтсан хичээл байх