Менежер

– ЕБС

12. Асуулгыг бөглөх


  1. Асуулгыг бөглөх

Нээлттэй асуулгыг бөглөхийн тулд асуулгын холбоос дээр дарахад интернет хөтөч дээр асуулга бөглөх боломжтойгоор гарч ирнэ. Хаалттай асуулга бөглөхөд нууц үг шаардана. Тохирох нууц үгийг оруулсны дараа асуулга бөглөх боломжтойгоор гарч ирнэ. Хэрвээ асуулгын хугацаа дууссан бол Бөглөх боломжгүй гэсэн анхааруулга гарч ирнэ.

Хамгаалалттай асуулга бөглөхийн тулд БСМС-д эрхээрээ нэвтэрч орно.

Их, дээд сургуулийн мэргэжилтнүүд www.hemis.edu.mn, ЕБС, СӨБ-ийн хэрэглэгч нар www.esis.edu.mn домайн хаягруу хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулж нэвтэрч орох шаардлагатай. Нэвтэрсний дараа Асуулгын удирдлага модулийн Асуулга-iform цэсийг сонгоно.

Асуулга цэсийг сонгоход Ирсэн асуулга, Миний асуулга гэсэн 2 цэс харагдана.

Ирсэн асуулга цэс нь танд ирсэн, бөглөх шаардлагатай асуулга шинэ төлөвтэй байх бөгөөд асуулгын нэр дээр дарж асуулгыг бөглөөд илгээнэ. Энэ үед асуулга нь Бөглөсөн төлөвт орно.

Шатлалтай асуулгын хувьд харьяалагдах дээд байгууллага нь асуулгыг буцааж болох ба энэ үед асуулга нь Буцаагдсан төлөвт орно. Буцаагдсан асуулгыг мөн нэр дээр нь дарж ороод бөглөөд илгээнэ.