Менежер

– ЕБС

1. Нэвтрэх


  1. Нэвтрэх

Асуулга үүсгэхийн тулд их, дээд сургуулийн мэргэжилтнүүд www.hemis.edu.mn, ЕБС, СӨБ-ийн хэрэглэгч нар www.esis.edu.mn домайн хаяг руу хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулж нэвтэрч орох шаардлагатай. Нэвтэрсний дараа Асуулгын удирдлага модулийн Асуулга-iform цэсийг сонгоно.

Асуулга цэсийг сонгоход Ирсэн асуулга, Миний асуулга гэсэн 2 цэс харагдана.

Ирсэн асуулга цэс нь танд ирсэн, бөглөх шаардлагатай асуулга бөгөөд асуулгын нэр дээр дарж асуулгыг бөглөөд илгээнэ.

Миний асуулга цэс нь таны өөрийн үүсгэсэн асуулгуудыг харуулна. Эндээс шинэ асуулга үүсгэж илгээж болно.

Асуулгатай холбоотой дараах үйлдлүүд хийгдэнэ.

  • Нэмэх
  • Засах
  • Нэгтгэл
  • Хуулах
  • Түгээх
  • Илгээх
  • Дуусгах
  • Архивлах
  • Устгах