2. Асуулга үүсгэх
2. Асуулга үүсгэх
Миний асуулга цэсийг сонгоход асуулгын жагсаалт харагдана. Энд өмнө нь үүсгэсэн асуулгууд байрлана. Анх удаа нэвтэрч байгаа хэрэглэгчийн хувьд зөвхөн Нэмэх товч харагдана. Шинээр асуулга үүсгэхийн тулд Нэмэх товчийг дараад хадгалахад Шинэ төлөвтэй үүсэх юм.
Нэмэх товчийг дарахад дараах бүтэц бүхий цонх гарч ирнэ.
-
- Харах
- Логик
- Загвар
- Тохиргоо
- Хадгалах
- Гарчиг
- Асуулт нэмэх
2.1 Харах
Асуулга нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр хэрхэн харагдах вэ гэдгийг урьдчилан шалгахдаа Харах товчийг дарж харна. Компьютер болон гар утас дээр харж болох сонголттой.
Дээрх зураг нь компьютерийг сонгоход асуулгын харагдах байдал байна.
Гар утсыг сонгоход дараах байдалтай харагдана.
2.2 Загвар
Асуулгын арын өнгийг асуулгын хэв маягт тохируулж өөрчлөх боломжтой.
Мөн зураг upload хийж асуулгыг загварыг тохируулна. Үүний тулд Зураг гэсэн товчийг дарж өөрийн төхөөрөмж дээрх зургаас сонгож оруулна.
2.3 Тохиргоо
Энэ хэсэгт асуулгатай холбоотой тохиргоонуудыг хийдэг байна.
Эхлэх огноо, дуусах огноо: Эдгээр огноог тохируулснаар эхлэх, дуусах хугацааны хооронд санал асуулгыг бөглөх боломжтой.
Баярлалаа текст: Асуулгыг бөглөж дууссаны дараа хэрэглэгчид харуулах текстийг оруулна.
Төрөл: Энэ нь Нээлттэй, Хаалттай, Хамгаалалттай гэсэн сонголттой.
- Нээлттэй асуулга нь бүх хүнд нээлттэй, чөлөөтэй бөглөх боломжтой.
- Хаалттай асуулга нь нууц код хийж бөглөх боломжтой.
- Хамгаалалттай асуулга нь Боловсролын салбарын мэдээллийн системд (www.esis.edu.mn болон БСМС-ийн бусад дэд системүүд) бүртгэлтэй хэрэглэгчдийг тодорхойлж өгснөөр бөглөх боломжтой. БСМС-д нэвтрэх эрхтэй бол бөглөх боломжтой асуулга гэсэн үг юм.
Шатлалтай эсэх: Энэ сонголт нь зөвхөн хамгаалалттай төрлийг сонгох үед гарч ирнэ. Шатлалгүй ба шатлалтай гэсэн сонголттой байна. Шатлал гэдэг нь боловсролын салбарын урьдчилан тодорхойлсон мэдээлэл дамжуулах, хянах мэдээллийн урсгалыг хэлнэ. Өөрөө хэлбэл, Ерөнхий боловсролын сургуулийн хувьд шатлал нь Яам <-> Боловсрол соёлын газрын <-> ЕБС гэсэн шатлалтай байна. Жишээ нь, яамны мэргэжилтэн шатлалтай асуулга үүсгэж бүх ЕБС-ийн багш нар луу илгээсэн тохиолдолд Боловсролын газрын холбогдох мэргэжилтэн явцыг харж хянах боломжтой болно гэсэн үг юм. Харин дээрх тохиолдолд шатлалгүй асуулга үүсгэсэн бол зөвхөн Яам <-> ЕБС гэсэн дамжлага үүсэх юм.
- Шатлалгүйг сонгосон үед
- Хаалттай асуулга нь нууц код хийж бөглөх боломжтой.