Менежер

– ЕБС

9. Асуултын төрөл


  1. Асуултын төрөл

Сонголтот асуулт нь дараах төрөлтэй байна.

    1. Сонголт

Энэ төрөл нь олон сонголтоос нэгийг сонгоно. Бүх хариултууд гарч ирнэ.

 

 

  • Олон сонголт

Энэ төрөл нь олон сонголтоос олныг сонгоно. Бүх хариултууд гарч ирнэ.

  • Унадаг

Энэ төрөл нь олон сонголтоос нэгийг сонгоно. Бүх хариултууд унждаг сонголтод гарч ирнэ.

    1. Бичвэр

Бичвэр төрлийн асуулт нь дараах төрлүүдтэй байна. Аль төрлийг сонгосноос шалтгаалж бөглөх шалгууртай байна. Жишээ тоо төрлийг сонгосон бол зөвхөн тоо оруулах боломжтой байна.

  • Богино хариулт
  • Урт хариулт
  • Тоо
  • Имэйл

 

 

    1. Үнэлгээ

Хэрэглэгчээр бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн судалгаа авах тохиолдолд Үнэлгээ төрлийн асуултыг оруулна. Үнэлгээг од эсвэл тоогоор авах боломжтой. Мөн үнэлгээний дээд хязгаарыг 10 хүртэл тохируулах боломжтой.

    1. Огноо

Огноо, цаг зэргийг цуглуулах шаардлагатай бол энэ асуултын төрлийг сонгоно.

  • Он, сар, өдөр
  • Он, сар, өдөр, цаг
  • Цаг гэсэн сонголттой байна.

    1. Файл

Файл төрлийн асуулт нь дараах файлын төрлүүдийн дэмжинэ.

  • Image (jpg, png)
  • Doc
  • Pdf
  • Xls

    1. Матриц

Матриц төрлийн асуулт нь багана, мөр бүтэц бүхий дараах байдлаар оруулах боломжтой.

Бөглөх хэсэгт дараах байдлаар харагдана.

    1. Жагсаалт

Жагсаалт төрлийн асуулт нь мэдээллийг хүснэгт хэлбэрээр авна. Хүснэгтийн баганыг дээрх асуултын төрлүүдээр тохируулж алдаагүй зөв мэдээлэл цуглуулах боломжтой. Сонголт төрлийн асуулт дээр БСМС-д хэрэглэгддэг ангиллуудыг ашиглах бол Сервис ашиглана гэсэн сонголтыг сонгоно.

Бөглөх хэсэгт дараах байдлаар харагдана.