Менежер

– ЕБС

Office 365


Оffice 365-н багш ажилчдын нэвтрэх нэр, нууц үгийг дараах алхамчилсан зааврын дагуу орж харна.

1. Менежер esis системд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр хандана.

2. Хүний нөөцийн удирдлагын системийн ажилтны жагсаалтад ажилчдын нэвтрэх нэр, нууц үг үүссэн байна.

 Алхам 1:Менежер өөрийн эрхээр esis системд нэвтэрнэ.

Алхам 2: Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгоно.

Алхам 3: Office 365-системийн нэвтрэх нэр, нууц үгийг харах ажилтныг сонгоно.

Алхам 4: Хувийн мэдээллийн холбоо барих цэсийг сонгож ажилтны мэйл хаяг талбарт нэвтрэх нэр, нууц үг харагдана.

 TEAMS -систем рүү дараах алхамчилсан зааврын дагуу нэвтрэнэ.

Алхам 1: Хөтөч дээрээ “Teams login” гэж бичээд хайлт хийнэ.

Алхам 2: Гарч ирсэн илэрцээс доор зурагт үзүүлсэнчлэн Log In | Microsoft Teams илэрц дээр дарж, дуудна.

 

Алхам 3: Дараах дэлгэц дуудагдах ба доорх зурагт үзүүлсэнчлэн “Sign In” товчийг дарна.  

Алхам 4: Гарч ирсэн цонхонд эхлээд Нэвтрэх нэрээ оруулж, “Next” товчийг дараад, дараагийн цонхонд Паспортаа хийж “Sign in” товчийг дарна.

     

 

Алхам 5: Нэвтэрч орсоны дараа системээс олгосон паспортыг та өөртэй эвтэй, хялбар санах паспортаар солих хэрэгтэй болно. Иймээс доор зурагт үзүүлсэнчлэн 1) “Current password” хэсэгт хамгийн анхны нэвтэрч орсон паспортаа бичнэ, 2) “New password” хэсэгт өөрийн мэдэх, хялбар паспортаа оруулна, 3 ) “Confirm password” хэсэгт шинээр оруулж байгаа паспортаа давтаж оруулаад “Sign in” товчийг дарна, ингээд та нэвтэрч орно. 

Шинээр зохиох паспортад тавигдах бодлогын тухай:

Таны шинээр зохиох паспортад тавигдах зайлшгүй шаардлага нь “8 тэмдэгтээс доошгүй”,  “Нэг том үсэг, нэг жижиг үсэг, нэг цифр” хамгийн багадаа тус бүр нэг нэг орсон байх.  

 

Алхам 6: Нэвтэрч орсоны дараа танд дараах цонх харагдана, Та доор улаан хүрээнд харуулсан “Use the web app instead” сонголтыг хийж болно.

 

ОНЛАЙН СУРГАЛТЫН ЛИНК:

Алхам 1: https://help.esis.edu.mn/content/2333 линкэд Office 365-ын Сургалтын хуваарь байршсан.Та Microsoft Teams -дээ нэвтэрч орсон байх үедээ тухайн холбоос дээр дарна.

Алхам 2: Дараах дэлгэц гарч ирэх ба “Continue on this browser” сонголтыг хийнэ.

Алхам 3: Дараах дэлгэц гарч ирэхэд “Join now” товчийг дарна.

Ингээд дараах байдлаар сургалтын хэсэгт нэвтэрнэ. Төхөөрөмжийн дууны төхөөрөмж ажиллаж байхыг урьдчилж бэлдсэн байхад танд асуудал үүсэхгүй.