5.4 Боловсролын баримт бичиг хэвлэх зөвлөмж
Монгол бичгээр бичигдсэн нэр залруулга хийгдсэн суралцагчийн боловсролын баримт бичиг хэвлэх алхам. /СУРГУУЛИЙН НЭР, СУРАЛЦАГЧИЙН НЭР/
- Суралцагчийн хувийн мэдээлэл хэсэгт орж “Шинэчлэх” товч дарна.
- Хэрэв Монгол бичгээр бичигдсэн суралцагчийн овог, нэрийн залруулга хийгдээгүй байвал info@edu.mn хаягаар тухайн суралцагчийн мэдээллийг зөв бичиглэл, холбоо барих утасны дугаарын хамт илгээнэ үү.
- Хэрэв суралцагчийн Монгол бичгээр бичсэн овог, нэр нь залруулга хийгдсэн байвал зөвхөн тухайн суралцагчийн төгсөлтийн бүртгэлийг БСУГ/БХ дээрээс буцаалт хийлгэнэ. Бүлгийн бусад суралцагчдын мэдээллийг давхар буцаах шаардлагагүй болохыг анхаарна уу. Буцаалт хийгдсэн үед тухайн суралцагчид анх олгогдсон БҮ/БГ дугаарууд өөрчлөгдөхгүй.
- Суралцагчийг төгсөлтийн бүртгэлээс хасна. Суралцагчийн төлөв "Бүртгээгүй" төлөвт шилжинэ.
- “Төгсөгч бүртгэх” үйлдлээр төгсөлтийн бүртгэлийг дахин хийнэ. “Хадгалах” товч дараад уг цонхноос гарна. /Хичээлийн дүн, судлагдахууны дүнг дахин бүртгэж, бодуулах шаардлагагүй./
- Монгол бичгийн нэр залруулга хийгдсэн суралцагчийн баримт бичгийг “Хэвлэх” үйлдлээр орж нооргийг хэвлэн шалгаж үзнэ.
- Залруулга хийгдсэн тухайн суралцагчийн Төгсөлт баталгаажуулах хүсэлтийг БСУГ/БХ -т илгээнэ.
- Төгсөлт баталгаажсаны дараа тухайн суралцагчид Үнэт цаасыг хуваарилж, боловсролын баримт бичгийг үнэт цаасан дээр хэвлэн олгоно.
Төгсөлт баталгаажсаны дараа Бүртгэлийн маягт дээр БҮ/БГ дугаарууд болон Үнэлгээний дундаж хувь гараагүй бол:
- Төгсөлтийг БСУГ/БХ дээрээс буцаалт хийлгэнэ.
- Суралцагчийг төгсөлтийн бүртгэлээс хасна. Суралцагчийн төлөв "Бүртгээгүй" төлөвт шилжинэ.
- “Төгсөгч бүртгэх” үйлдлээр төгсөлтийн бүртгэлийг дахин хийнэ. “Хадгалах” товч дараад уг цонхноос гарна. /Хичээлийн дүн, судлагдахууны дүнг дахин бүртгэж, бодуулах шаардлагагүй./