Багш

– ЕБС

10.3. Эцэг/эхийн эрхтэй сурагчийг холбох хүсэлт илгээх


10.3.Эцэг/эхийн эрхтэй сурагчийн мэдээллийг холбох хүсэлт илгээх

Анхаарах зүйлс:

-Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн мэдээлэлд хандах эрх авахын тулд Анги удирдсан багш рүү хүүхэд холбох хүсэлт явуулна.

-Анги удирдсан багш тус хүүхэд холбох хүсэлтийг зөвшөөрч, цуцлах эрхтэй.

 

Хэрэглэгч өөрийн эрхээр http://parent.esis.edu.mn/ вэб хуудас руу нэвтэрч орсны дараа өөрийн хүүхдийн мэдээллийг оруулан, сургууль руу хүүхэд холбох хүсэлт явуулна.

1.Хүүхэд холбох цэс рүү орж, Нэмэх товч дээр дарна.
2.Хүүхдийн мэдээлэл талбаруудыг үнэн зөв бөглөн, Сургуулийн мэдээлэл хэсэг рүү орно.

/Талбаруудыг үнэн зөв бөглөөгүй бол алдаа зааж, Сургуулийн мэдээлэл хэсэг рүү шилжих боломжгүй болно./

Анхаарах зүйлс:

-Тухайн нэг сурагчийн мэдээлэлд зөвхөн нэг эцэг, эхийн бүртгэлтэй эрхээр хандах боломжтой.
-Нэг эцэг, эхийн системийн эрхэнд олон сурагчийн мэдээллийг холбогдох боломжтой.
-Эцэг эхийн илгээсэн мэдээлэл нь системийн мэдээлэлтэй тохирсон тохиолдолд “Сурагчийн мэдээлэл холбох хүсэлт” амжилттай болно.  /РД, ургийн овог, эцэг/эхийн нэр, нэр, хүйс, төрсөн огноо талбарууд/
-Мэдээллийг кирилл үсгээр, юникод фонт ашиглан, үнэн зөв бөглөнө.
 

1. Хүүхдийн мэдээлэл оруулах хэсэгт дараах талбаруудыг бөглөнө.

-Та хүүхдийн хэн болох
-Регистрийн дугаар
-Ургийн овог
-Эцэг/эхийн нэр
-Нэр
-Хүйс
-Төрсөн огноо
 
2. Сургуулийн мэдээлэл оруулах хэсэгт дараах талбаруудыг бөглөнө.
-Аймаг, нийслэл
-Сум, дүүрэг
-Сургууль, цэцэрлэг
-Боловсролын түвшийн
-Анги
-Бүлэг
-Анги удирдсан багшийн овог нэр